Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

03:53 2025/06/03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх нууц санал хураалтад УИХ-ын 82 гишүүн оролцлоо.

Нууц санал хураалтад оролцсон гишүүдийн 44 нь "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг дэмжсэн бол 38 нь дэмжсэнгүй.

Мөн АН-ын бүлгийн гишүүд дэмжээгүйгээр бүртгэгдсэн юм. Ингэснээр Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Хэрэв УИХ-ын 64 гишүүн тус тогтоолын төслийг дэмжсэн бол Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх байсан.

02:35 2025/06/03

УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг дэмжих эсэх санал хураалт явуулахаар болов. 

Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар, цаасаар явуулах горимын санал гаргав. Тус горимын асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ. Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх санал хураалтыг нууцаар, цаасаар явуулахаар болж байна. 

зураг
 

Нууц санал хураалтыг зохион байгуулах тооллогын комисст долоон гишүүн багтсан бөгөөд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ахалж байгаа аж.

Түүнчлэн нууц санал хураалтын өмнө Ардчилсан Намын бүлгийн гишүүд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, чуулганы хуралдааны танхимыг орхин гарав. 

00:32 2025/06/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцож үг хэлсний дараа гишүүд санал гаргаж, 30 минутын завсарлага хүсэв. Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал өнөө шөнийн 01:00 цагаас үргэлжилнэ.

Хуралдаан завсарлахын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Төрийн тэргүүнийхээ үгийг та бүхэн маань сайн тунгааж, зөвөөр ойлгож, асуудлаа шийдэх байх хэмээн найдаж байна. Хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад би харамсаж байна. Би хамтарсан Засгийн газрыг тултал нь дэмжиж байсан. Энэ Засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг надаас биш ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Хэн үүнийг тараах санаачилга гаргасан бэ гэдгийг холбогдох хүмүүс хариулах болов уу гэж бодож байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

23:24 2025/06/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байгаа талаар түүний хэвлэлийн төлөөлөгч дөнгөж саяхан мэдээллээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

23:11 2025/06/02

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 52 гишүүн түүнээс асуулт асууж, хариулт авлаа. 

Үргэлжлүүлэн 32 гишүүн үг хэлэхээр дараалал аваад байна. Үүний дараа "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхэд санал хураалт явуулах юм. Санал хураалтыг нууцаар явуулах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа.

Хэрэв УИХ-ын 64 гишүүн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолын төслийг дэмжихгүй бол огцорсонд тооцож, дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. 

Шууд үзэх:

23:24 2025/06/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байгаа талаар түүний хэвлэлийн төлөөлөгч дөнгөж саяхан мэдээллээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

00:32 2025/06/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцож үг хэлсний дараа гишүүд санал гаргаж, 30 минутын завсарлага хүсэв. Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал өнөө шөнийн 01:00 цагаас үргэлжилнэ.

Хуралдаан завсарлахын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Төрийн тэргүүнийхээ үгийг та бүхэн маань сайн тунгааж, зөвөөр ойлгож, асуудлаа шийдэх байх хэмээн найдаж байна. Хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад би харамсаж байна. Би хамтарсан Засгийн газрыг тултал нь дэмжиж байсан. Энэ Засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг надаас биш ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Хэн үүнийг тараах санаачилга гаргасан бэ гэдгийг холбогдох хүмүүс хариулах болов уу гэж бодож байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

02:35 2025/06/03

УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг дэмжих эсэх санал хураалт явуулахаар болов. 

Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар, цаасаар явуулах горимын санал гаргав. Тус горимын асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ. Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх санал хураалтыг нууцаар, цаасаар явуулахаар болж байна. 

зураг
 

Нууц санал хураалтыг зохион байгуулах тооллогын комисст долоон гишүүн багтсан бөгөөд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ахалж байгаа аж.

Түүнчлэн нууц санал хураалтын өмнө Ардчилсан Намын бүлгийн гишүүд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, чуулганы хуралдааны танхимыг орхин гарав. 

03:53 2025/06/03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх нууц санал хураалтад УИХ-ын 82 гишүүн оролцлоо.

Нууц санал хураалтад оролцсон гишүүдийн 44 нь "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг дэмжсэн бол 38 нь дэмжсэнгүй.

Мөн АН-ын бүлгийн гишүүд дэмжээгүйгээр бүртгэгдсэн юм. Ингэснээр Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Хэрэв УИХ-ын 64 гишүүн тус тогтоолын төслийг дэмжсэн бол Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх байсан.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
175
Зураг
ЗӨВ, ГОЁ
55
Зураг
ХАХА
20
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
Зураг
19 | 20 цаг