Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛ: Ерөнхий сайд та дангаараа УИХ, Үндсэн хууль биш. Та Монголын ганц нүүр царай, геополитик биш шүү!

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Огцрох амархан" жагсаал өнөөдөр 21 дэх өдрөө болж өнгөрлөө. Яг энэ үеэр УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

Жагсаалын зохион байгуулагчид хэрвээ өнөө шөнө УИХ ерөнхий сайдад хариуцлага тооцоод огцруулах юм бол маргаашийн жагсаал баярын цуглаан байх болно. Хэрэв бидний хүссэний эсрэг шийдвэр гарвал Монгол Улсын ерөнхийлөгчид УИХ-д хориг тавих шаардлага хүргүүлж цуглах болно гэв. Иймд жагсаалд нэгдэж буй хүмүүсийг "Огцрох амархан" жагсаалын фэйсбүүк хуудсаа даган хамт байж маргааш 11:00 цагтаа ахиад цуглахыг уриаллаа. 

Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Ж.Өнөмөнх "Тогтоолын төслийг боловсруулахдаа сонгодог парламент гэх үгийг их ашигласан байна. Хамгийн сайн сонгодог парламентын төгс жишээ гэвэл Английн парламент байна. Английн парламентад ерөнхий сайд нь сөрөг хүчнийхэнтэйгээ нүүр тулж суугаад асуултад нь шуурхай хариулдаг. Манай ерөнхий сайдад тийм чадамж байхгүй. Хэвлэлийнхэн очоод яриа авъя гэж байхад ярьж чадахгүй байна. 

Яг одоо УИХ-ын чуулган дээр нэг гишүүн "Трампын тарифын бодлого" гэж ярьж байна. Мэддэг юмаа яриа гэж хэлмээр байна. Нэг гишүүн "Та минь яагаад ингэж их удав аа" гэжээ. Юу асуугаад байгаа юм бэ?!

Өөрийнхөө асуудлаас болоод МАН-ынхаа бага хурлыг цуглуулсан ч бага хурлынхаа шийдвэрийг тайлбарлаж, мөрдөж чадахгүй хүн ордон дотор тайлбар тавиад сууж байна. Та дангаараа МАН биш шүү. АН-ыг засгаас хөөж бурууг нь АН гэсэн. Та дангаараа АН биш шүү. Үндсэн хуульд заасан дангаараа УИХ шийдэх ёстой итгэл хүлээлгэх тухай асуудлыг оруулж ирсэн. Та дангаараа УИХ, Үндсэн хууль биш. Та монголын ганц нүүр царай биш геополитик биш шүү" гэв.

Өнөөдрийн жагсаал: 

ФОТО:  

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг