Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ, АНУ, Тайланд, Вьетнам зэрэг улсаас Монгол руу нислэг үйлдэх боломжтой болно"

Т.Саран, iKon.mn
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаашид Тайланд, Вьетнам, ОХУ, АНУ зэрэг орон Монгол Улс руу нислэг үйлдэх боломжтой болох талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Таван улсын 135 нислэг долоо хоног тутамд нисэж байгаа. Өдөрт 20 гаруй нислэг Чингис хаан нисэх онгоцны буудлаас хийгдэж байна. Цаашид бид 10 хүртэлх улсын онгоцыг нисэх буудлаасаа нисгэх бодлого баримталж байгаа. Тайланд, Вьетнам, ОХУ, булангийн орнуудаас Монгол Улс руу нислэг үйлдэх боломжтой болно. 

Тун удахгүй хэлэлцээр амжилттай болбол АНУ-ын онгоц Монголд буух боломж бүрдэнэ. Нээлттэйгээр салбарын боловсон хүчнээ бэлтгэх бодлого баримтална. Мөн тусгай үүргийн онгоц авахаар ажиллаж байна" хэмээв. 

Боловсон хүчний тухайд "Буянт Ухаа нисэх буудалд сургалтын төв байгуулж, нисэхийн салбарын ажилтнуудыг дотооддоо бэлдэнэ. БНСУ-ын хоёр сургуультай хамтарч ажиллана.

Нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг гадаадад өндөр зардлаар биш дотооддоо бэлдэх юм" гэдгийг хэллээ.