ЦЕГ: Өсвөр насны охид нэгийгээ орцонд зодсон хэрэгт холбогдогчдыг шалгаж байна
Орцонд нэг охин бусдыг зодож байгаа бичлэг нийгмийн сүлжээнд гарсан.
Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тус хэрэг бүртгэгдсэн байна.
Тухайлбал, иргэн "С"-ээс "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 16 давхарт дөрөвдүгээр сарын 11-ний өдөр манай охиныг зодсон байна" гэсэн гомдол, мэдээлэл ирүүлсэн.
Уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдогч охидыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

