Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан буудайн тариалалтыг энэ жил нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Т.Саран, iKon.mn
2023 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 80.7 мянган га-д тариалалт хийжээ. 

Тухайлбал, 72.2 мянган га-д үр тариа, үүнээс 71.8  мянган га-д улаан буудай, 1.8 мянган га-д төмс, 874 га-д хүнсний ногоо, 70 га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал нийт 80.7 мянган га-д тариалалт хийсэн байна. 

Ингэснээр үр тарианы тариалалт 18.4 хувьтай, үүнээс улаан буудайн тариалалт 19.5 хувь, төмс 10.5 хувь, хүнсний ногоо 7 хувьтай тус тус явагдаж байгаа аж. Улаан буудайн тариалалтыг энэ жил нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 

Энэ онд нийт 393 мянган га-д үр тариа, үүнээс 369 мянган га-д улаан буудай, 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 351 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.