Оройн цагаар мод сүйтгэж, барилгын талбай засаж буй зургууд олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Тухайн газар нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших "Оргил" худалдааны төвийн хажуу дахь ногоон байгууламж бүхий талбай юм байна.
Газрын хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хамаарал бүхий компани болох "Камдер ХХК"-нийх аж.
Харин тус газарт орших ногоон байгууламж нь нийслэлийн өмчид тооцогддог байна. Нийслэлээс тус компанид ногоон байгууламж хөдөлгөх зөвшөөрөл өгөөгүй байгаа бөгөөд "Камдер" ХХК-наас төлбөр нэхэмжилж, торгуулийн арга хэмжээ авах албан шаардлага хүргүүлээд байгаа гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа хэллээ.
Мөн тэрбээр, шат шатны байгууллагуудын зөвшөөрөл гарч байж, хамгийн сүүлд ногоон байгууламжийн зөвшөөрөл гардаг. Гэвч тус компани нь өмнөх зөвшөөрлүүдээ ч аваагүй байж дураараа ногоон байгууламж хөдөлгөсөн гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!