Уур Амьсгалын Ногоон Сан(УАНС)-гийн хоёрдугаар хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалт “Холидэй Инн” зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтын зорилго нь УАНС-гийн санхүүжилтээр 2024-2027 онд Монгол Улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэргүүлэх салбарууд, тэдгээрийн төлөвлөгөө, оролцогчдыг тодорхойлох, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар зөвлөлдөхөд оршино хэмээн оролцогчид онцолж байв.
БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам "Монгол Улс 2019 оноос хойш Уур Амьсгалын Ногоон Сантай хамтран ажиллаж байна.
Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.09 хувь нь Монгол Улсад хамаарч байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нэг хүнд оногдож байгаа хүлэмжийн хийн ялгарлаар бусад улс орнуудаас 2.7 дахин их байна. Нөгөөтээгүүр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулдаг.
Тухайлбал,
Үүнтэй уялдуулан уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн механизмыг тэлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ямар ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна вэ гэдгийг хэлэлцэж байгаа юм. Хамгийн бага өртөг, зардлаар эрчим хүч үйлдвэрлэх, энэ чиглэлийн ажлыг дэмжих сонирхол УАНС болон хөгжлийн байгууллагуудад их байна" гэлээ.
УАНС-гийн Үндэсний зохицуулагч Ж.Чойханд "Уур Амьсгалын Ногоон Сан гэдэг нь НҮБ-ын уур амьсгалын суурь конвенцод нэгдэн орсон орнуудад тухайн конвенцыг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизм гэж хэлж болно.
Байгалийн нөөцийг хайр гамгүй, их хэмжээгээр ашиглаж буй учраас экологийн тэнцвэрт байдал, унаган төрх нь алдагдаж, улмаар хүн төрөлхтөн өөрөө өөрсдөдөө гамшиг учруулж байна гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байдаг. Тийм учраас энэ хөгжлийн замын зургийг өөрчлөх шаардлагатай байна.
2020 оноос хойш Монгол Улсад 20 орчим төсөл хөтөлбөрийг УАНС-гийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр батлуулсан байдаг. Төслийн хэмжээнд 460 сая ам.доллар батлагдсан. Өнөөдрийн байдлаар 100 гаруй сая ам.доллар Монгол Улсад орж ирээд, төслийн хэрэгжилтэд зарцуулагдсан. Бусад нь эхлээгүй.
Одоогоор батлагдсан 20 төслийн бараг тал хувь нь хэрэгжсэн. Гэхдээ санхүүжилтийн 2/3 нь Монгол Улсад орж ирээгүй байгаа. Учир томоохон төслүүд маань зээл, төсвийн өрийн бодлоготой холбоотойгоор түр хойшлогдох асуудал байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
|