10:25 2023/04/21
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.
Нэр дэвшигчид:
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "ЭМД-ын Үндэсний зөвлөл нь Сайдынхаа удирдлага дор ажиллах нь утгагүй. Би өөрөө Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа эм, эмнэлгийг дагасан бүлэглэлтэй үзэлцэж эхэлсэн.
Тэд нэг ам.долларын үнэ бүхий эмийг 100 ам.доллар болгож зардаг. Өөрөөр хэлбэл, 3,400 төгрөгийн үнэтэй эмийг 340,000 төгрөгөөр зардаг гэсэн үг. Гэтэл тухайн эм нь үйлчилгээ муутай, мөн стандартын шаардлага хангадаггүй" гэдгийг онцоллоо.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тэднийг ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох асуудалд санал хурааж, бүгд дэмжигдлээ.
09:11 2023/04/21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг төслийг эцэслэн баталлаа.
Дараа нь Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Түр хороо тайлан дүгнэлтээ танилцуулсан учир татан буугдаж, тогтоолын төслийг батлахаар болов.
Дараа нь Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Санал дүгнэлтэд:
10:25 2023/04/21
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.
Нэр дэвшигчид:
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "ЭМД-ын Үндэсний зөвлөл нь Сайдынхаа удирдлага дор ажиллах нь утгагүй. Би өөрөө Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа эм, эмнэлгийг дагасан бүлэглэлтэй үзэлцэж эхэлсэн.
Тэд нэг ам.долларын үнэ бүхий эмийг 100 ам.доллар болгож зардаг. Өөрөөр хэлбэл, 3,400 төгрөгийн үнэтэй эмийг 340,000 төгрөгөөр зардаг гэсэн үг. Гэтэл тухайн эм нь үйлчилгээ муутай, мөн стандартын шаардлага хангадаггүй" гэдгийг онцоллоо.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тэднийг ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох асуудалд санал хурааж, бүгд дэмжигдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
|