Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Б.Содномдаржаа, Т.Чимгээг хэлмэгдүүлж, зургаан жил хорьсон хууль хяналтынхан тэдний гэр бүлд нөхөн олговор төлөх ёстой"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдсон хүмүүсийг хэрэгсэхгүй болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Улс төрд өөрчлөлт, шинэчлэл явагдаж байна. Хоёр удаа 60 гаруй суудал авсан эрх баригчид амьдралаас тасарчээ. Тэдний гаргаж буй шийдвэр үндсэндээ буруу болж байна.

Шүүр ажиллагаа эрх баригчдыг өөрсдийг нь удахгүй шүүрдэнэ гэж харж байгаа.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлсэн, хилсээр хорьсон, хууль бус хэрэг тохсон, эрүүдэн шүүсэн байна гэдгийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж гурав олон удаа ярьж байсныг санаж байгаа байх. Олон шүүгч, дарга, прокурор, мөрдөгч миний эсрэг турхирдаг байсан. 

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар цагаадлаа. Үнэн яллаа. Тэдний гэр бүл, үр хүүхдэд сайн сайхныг хүсье.

Монголын төр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж, зургаан жил шоронд хорьсон мөрдөгч, прокурорууд, хууль хяналтынхан тэр хүмүүсийн гэр бүлд нөхөн олговрыг төлөх ёстойг хэлэхийг хүсэж байна" хэмээн ярилаа.