Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар удаан хугацаанд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт ЦЕГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. Иймд 

  1. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон энэ хүмүүсийн тухайд энэ хугацаанд эрх нь зөрчигдсөн үйлдлийнхээ эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэв.
  2. Энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэрэг давхар шалгагдаж байгаа. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэгт бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагаас Цагдаагийн байгууллагад тавихаар бэлтгэл ажил хангагдсан.

Энэ хэрэг дээр үлдсэн хэргүүд хэрэг бүртгэлд хэвээр үлдсэнийг хэлье.

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажил ажиллагаанд үлдлээ. Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан” гэлээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/924451945541357