Хувцас загвар нь тухайн цаг үедээ шинэлэг, содон хэв маягийг хэн бүхэнд санал болгосноор ангийн ялгааг үл хайхран, ямагт ардчилсан үзлийг баримталж ирсэн байдаг. Гоёж гоодох, олноос онцгойрох бидний хэрэгцээ өөрийн гэсэн харах өнцөгтэй ажээ.
“Хувцас, хүн төрөлхтний хувцас загварын бүрэн түүх” хэмээх энэ ном нийт 10 бүлгээс бүрдэх бөгөөд нэн эртнээс өдгөөг хүртэлх хувцас загварын түүхэн замнал, хэв маяг, хандлага, хувцасны хэлбэр, төрх, нийгмийн илэрхийлэл, шинэчлэл, сонгодог загваруудыг үе шат бүрээр нь зураг, тайлбарын хамт дэлгэрэнгүй өгүүлсэн нь хэн бүхэн шимтэн уншихад амттай болжээ.
Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
Эрхлэн гаргасан огноо: 2013 он
Ерөнхий рeдактор:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!