Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн сургалтын болон дотуур байрны төлбөр нэмэгджээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Удирдах зөвлөл хоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, оюутнуудын сургалтын төлбөрийг нэмэх шийдвэр гаргажээ.

Ингэснээр 2023-2024 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшний сургалтын төлбөрт өөрчлөлт орсон байна.

Тухайлбал, 

  • МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн нэг багц цаг 119,000 төгрөг
  • МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цаг 123,300 төгрөг 
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн нэг багц цаг 142,800 төгрөг 
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цаг 123,300 төгрөг болжээ. 

Түүнчлэн тус сургуулийн магистр, докторт суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр ч шинэчлэгджээ. Тодруулбал, 

  • Бүрэлдэхүүн сургуулийн магистрын түвшний сургалтын нэг багц цагийн төлбөр 172,600 төгрөг
  • Бүрэлдэхүүн сургуулийн докторт суралцаж буй оюутнуудын нэг багц цагийн төлбөр 193,300 төгрөг
  • Докторын диссертаци 240,500 төгрөг болсон байна. 

Өнгөрсөн онд дотуур байрны жилийн төлбөр 780,000 байсан бол тогтоол батлагдсанаар 897,000 төгрөг болж өсөв. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн дотуур байрны төлбөр 117,000 төгрөгөөр буюу 13%-аар нэмэгджээ.

МУИС-ийн нэг багц цагийн хичээл, дотуур байрны төлбөрийн дэлгэрэнгүйг дараах мэдээллээс харах боломжтой.