Нийслэлийн иргэний танхимд
09:00-14:00 цагт Экологийн цагдаагийн албанаас "Хүн бүр байгаль хамгаалагч" зөвлөгөөн зохион байгуулж байна.
Монголбанкны байранд
09:00 цагт "Эдийн засгийн гадаад, дотоод орчин" сэдвийн хүрээнд Монголбанкнаас сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж байна.
Төрийн ордонд
09:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
11:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
14:00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсоно.
12:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Зам тээврийн хөгжлийн төвд
10:00 цагт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллана.
Нийслэлийн “Хангарди” ордонд
12:00 цагт Нийслэлд байгаа 1,300 орчим СӨХ-г зохион байгуулалтад оруулж, илүү хариуцлагатай болгох хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн талаар мөн худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах талаар мэдээлнэ.
Удирдлагын академид
14:00 цагт "Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт" үндэсний форум болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!