Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

16 настай хоёр хүүхэд орцны гадна байсан машиныг хулгайлан ууланд аваачиж орхисон хэрэг гарчээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн хэрэгсэл хулгайлсан 16 настай эрэгтэй "Т", "Н" нарыг илрүүлэн мөрдөн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орцны гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Уг хэргийг цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй зохион байгуулж, алдагдсан тээврийн хэрэгслийг тус дүүргийн нутаг дэвсгэрт ууланд эзгүй газарт үлдээсэн байсныг олж тогтоожээ.