Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Бизнесийн нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт болно

ikon.mn
2023 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингис хааны музейд

09:00 цагт Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформ нээлтээ хийнэ. Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулж буй талаар мэдээлнэ.

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд

09:00 цагт БНСУ-ын Засгийн газрын тусламжаар КОЙКА байгууллагын хэрэгжүүлж буй төслийн нээлт болно.

МҮХАҮТ-нд

09:00 цагт Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно.

Ус, цаг, уур орчны шинжилгээний хурлын зааланд 

10:00 цагт БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. 

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Монголын Боловсролын салбарын багш ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал болно. 

“Корпорэйт Конвеншн” төвд

11:30 цагт “Авто зам-Экспо 2023” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ. 

“Шангри-Ла” зочид буудалд

11.30-13.30 цагт ХААН банк нээлттэй хувьцаат компани болохоор хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэнтэй холбогдуулан үнэт цаасаа танилцуулна.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт

16:00 цагт "Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж буй “Дэлхийн эрүүл мэндийн өдөр 2023” арга хэмжээ зохион байгуулагдана.