Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

ACTIVE GARDEN "Улаанбаатар барилга - 2023" үзэсгэлэнгийн онцлох төслөөр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 4 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулах “УЛААНБААТАР БАРИЛГА 2023” үзэсгэлэн 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд барилгын салбар өнгө төрх, технологийн шийдлийг тодорхойлж буй олон төслүүд өөрсдийн давуу талыг тодотгон оролцдог билээ. Энэ удаад 30 гаруй төсөл амжилттай оролцжээ.

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд сүндэрлэн босож буй Актив Гарден Резиденс хотхон нь төлөвлөлт бүрдээ шинэ инновац, шилдэг технологи нэвтрүүлэн ажиллаж байна. Хэрэглэгчдийн амьдралын хэв маяг дээр тулгуурлан бүтээгдэж буй ACTIVE 5А – Concept талаарх мэдээлэл өгч, түүнтэй уялдсан төлөвлөлт, материалын танилцуулгыг хийж ажилласан нь хэрэглэгчдэд ихэд таалагдсан төслөөр шалгарч байна.

Active Education

Active Garden Residence нь оршин суугчдынхаа хүүхдүүдийн боловсролд зориулж Кембрижийн хөтөлбөртэй 640 хүүхдийн багтаамжтай улсын дунд сургууль /6 сарын тусгай хөтөлбөрт хамрагдан мэргэшсэн багш нар, хос хэлийг бүрэн эзэмшиж төгсөх сурагчид/, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургалт хөгжлийн төвүүдийг дэргэдээ төлөвлөсөн нь ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН юм.

  • 640 хүүхдийн багтаамжтай Кембрижийн хөтөлбөртэй улсын дунд сургууль
  • 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг
  • Оршин суугчдад зориулсан сургалт хөгжлийн төвүүд

Active Complex

Active Garden Residence нь оршин суугчдынхаа цаг завыг хэмнэхэд зориулж автомашины 1,000 ил зогсоол, 500 дулаан зогсоол, бүх төрлийн үйлчилгээг багтаасан 50,000мкв талбайтай олон улсын стандарт хангасан Монголын анхны шоппинг молл хэлбэрийн И-мартыг дэргэдээ төлөвлөсөн нь ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН юм.

  • Монголын анхны шоппинг молл хэлбэрийн И-Март             
  • Эмийн сан
  • Кофе шоп                                                                                    
  • Фитнес, иога, спиннинг
  • Бэйкери                                                                                       
  • Үүрэн холбооны оператор
  • Мини маркет                                                                              
  • Банкны үйлчилгээ
  • Конвиниенс сүлжээ дэлгүүр                                                     
  • Үсчин гоо сайхан
  • Шүдний эмнэлэг

Active Standard

Active Garden Residence нь гэр бүлийн бүх гишүүдийг эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг бүрдүүлсэн спорт талбай, ногоон бүс, нас насны хүүхдийн онцлогт тохируулсан тоглоомын талбайг төлөвлөсөн нь ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН юм.

  •  3х3 сагсан бөмбөгийн талбай                                    
  • Явган болон гүйлтийн зам
  • Мини хөлбөмбөгийн                                                   
  • Мини ханын авиралт
  •  Гар бөмбөгийн талбай                                                
  • Хүүхдийн тоглоомын талбай
  • Ширээний теннис

Active Planning

Active Garden Residence нь өрх бүрд нарны тусгал чөлөөтэй тусах боломжтой барилгын ташуу хийцлэл, саруул уужим цонхтой төлөвлөгдсөн. Барилга хоорондын зай чөлөөтэй учир харууц сайн, гэр болон орчны агаарыг чөлөөтэй сэлгэх боломжийг бүрдүүлж автомашингүй чөлөөт бүс, ногоон байгууламжийг шийдэж амар тайван, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн нь ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН юм.

  •  Нарны тусгал чөлөөтэй нэвтрэх                                  
  •  Автоматжуулалтын систем
  •  Авто замын үндсэн 2 сүлжээнд оролцох                       
  • Ил болон дулаан зогсоол
  •  Салхины урсгал агаар чөлөөтэй сэлгэх                        
  • Орчны харууц сайн
  •  Барилгын ташуу хийцлэл                                                
  • Харуул хамгаалалтын систем

Active Investment

Active Garden Residence нь үр хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт өв юм. Санхүүгийн уян хатан, баталгаат нөхцөлүүдийг ашиглан өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх нь ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН юм.

  • Санхүүгийн уян хатан баталгаат нөхцөл
  • Үр хойчдоо өвлүүлэх үнэт өв

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.