Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

TomYo 🌱-ийн шинэ салбар сургууль "OLULA School" мэндэллээ 🌱

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 4 сарын 3
Сурталчилгаа
Монголын боловсролын салбарт технологитой хослуулсан сургалтын шинэ аргачлалыг нэвтрүүлж буй TomYo брэнд үйл ажиллагаагаа өргөжүүлж хотын төвд “Olula School” шинэ сургуулийн төслөө эхлүүллээ.

Эерэг өөрчлөлтийг түүчээлж дэлхийн иргэдийг бэлтгэх алсын хараатай TomYo брэнд танд илүү ойртож, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэхүү Olula School by TomYo сургууль нь өмнөх төслийн адил TomYo хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх бөгөөд байршлын хувьд тантай илүү ойртож буйгаараа давуу талтай юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хичээлийн байрны чанх ар талд байрлах Olula School by TomYo нь нийт 500 хүүхдийн багтаамжтай бөгөөд эхний жилдээ 1-12 анги бүрд 2 буюу зөвхөн 400 сурагч элсүүлэх аж.

Элсэлтийн хугацаа ердөө энэ дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх бөгөөд урьдчилсан бүртгэлийг olula.mn/admission линкээр дамжуулан авч байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн утас 95153658 болон фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй аваарай.

зураг
 
СБД, 11-р хороололд байрлах OLULA School
зураг
 

TomYo Edtech тухай

зураг
 

Монгол оюуныг дэлхийд хүргэх томоохон зорилготой боловсролын технологийн TomYo компани нь гар утасны аппликэйшнаар дамжуулан залууст гадаадад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах, гадаад хэл сурах зэрэг олон төрлийн боловсролын контентыг хүргэхээр 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Тус компани нь энэ хугацаанд боловсрол, хүний хөгжлийн салбарт технологи суурьтай TomYo Skills, TomYo Lingo, TomYo Mentor, YESH.mn гэх мэт бүтээгдэхүүнийг хөгжүүлээд буй. Өдгөө 300,000 хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан тус аппликэйшн үйл ажиллагаагаа өргөжүүлж, англи хэлийг алхам бүрээр суралцах цогц системийг тун удахгүй зах зээлд танилцуулахаар бэлтгэж байна.

TomYo Education тухай

зураг
 

TomYo Education нь зөвхөн технологиор бус танхимд суурилсан боловсролын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд KidsClub, TomYo School, тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх Olula School компаниудын нэгдэл юм.

TomYo KidsClub нь хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөрүүдийг сургуулийн насны сурагчдад гурван салбараар дамжуулан орчин цагийн шинэ ур чадварууд болох кодчилол, дизайн, урлаг, хөгжим, бүтээлч байдлын сургалтуудыг явуулж байна.

Эерэг өөрчлөлтийг түүчээлэгч уриатайгаар 2022.09.01-нд үүд хаалгаа нээсэн TomYo School of Ulaanbaatar нь 960 хүүхдийн багтаамжтай юм. Тус сургууль нь үүсгэн байгуулагдсан цагаасаа “TomYo хөтөлбөр”-ийг Монголын боловсролын салбарт амжилттай нутагшуулж, богино хугацаанд сургалтын үйл ажиллагаагаа жигдрүүлэн өөрчлөлтийн шинэ салхийг нэвтрүүлээд буй. Үүнийг энэ хугацаанд гаргасан сурагчдын амжилт, боловсролын салбарт үзүүлсэн эерэг өөрчлөлтийн үр дүнгээс харж болох юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.