ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгов

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Түүний хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Иймд тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сонгох тухай асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус намын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Н.Энхболд нь УИХ-д зургаан удаа сонгогдсон, төрийн байгууллагын бүх л шатанд ажиллаж байсан туршлагатай хүн. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар ажилласан туршлагатай. 

Түүний туршлага, чадварыг үнэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор нэр дэвшүүлж байна" гэлээ.

Гишүүдийн олонх Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. Улмаар байнгын хорооны даргыг сонгох УИХ-ын тогтоол батлагдсанд тооцлоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлав. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
почин [192.82.83.177] 2023/3/26
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч,Монголын хоршоодын холбооны ерөнхийлөгч,өөр юу юныч гэвдээ УЗ,ТУЗ ийн дарга нтр гээд хамаад л байдаг.Бүр саяхан МАНн дэргэдэх АХМАдын холбооны тэргүүний сонгуулийг хүртэл Намын даргаараа шахуулж байгаад хурлыг нь дахин хийлгэж, хэвийн сайн ажиллаж байсан журмын нөхрөөсөө албыг нь мулталж авсан гэж ахмадууд нь жигшиж л байх юм билээ.
0 | 0 Хариулах
почин [192.82.83.177] 2023/3/26
За боль доо. Бүүр төөрч,тэнэгтэж гүйцжээ.ЭНЭ МАН-ны залуу удирдлагууд. Эднээс ямар ч олигтой урагштай юм хараад,хүлээгээд хэрэггүй юм бнаа оо.Огцордог Мөнхбат нэг удаа Сайдын албан тушаал онгоох бүрт ордны хонгилоор хөлөө хугалах шахам гүйлддэг...энэ удаа л ахыгаа дэмжээдэх гэж улаан цайм гуйгаад салдаггүй хэдэн ах нар байх юм .гээд энэ нөхрийг нэрлэж байсан даа.
0 | 0 Хариулах
Zochin [59.153.112.137] 2023/3/25
Ene yankan uheegui yumuu
1 | 0 Хариулах
Зочин [192.82.78.33] 2023/3/24
энэ юу ч хийдэггүй гарыг төв аймагчууд яагаад сонгоод байдаг юм бэ?????
3 | 0 Хариулах
иргэн [103.212.118.9] 2023/3/24
ийм улбагар зөнсөн шийдвэр гаргаж чаддаггүй хулгайч луйварчидаа өмгөөлж хаацайлсан амьд гол төдий амьтнаар БХ удирдуулж МАН үнэндээ сөнөчихжээ
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.226] 2023/3/24
Бөөн чадваргүй дарга нар. Юу ч хийж чаддаг хүн алга. Бүх салбар дампуу болж.
9 | 0 Хариулах
зочинзочин [202.126.89.41] 2023/3/24
их хулгайч нар ИХд
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.23] 2023/3/24
энэ новшнууд монголыг өрөнд орчлоо сүйрлээ гэж худлаа шааж, хятадаас их хэмжээний мөнгө авч сонгуулиар тарааж байгаад төрийн эрхэнд гарсан, гэтэл энэ хулгайчуудын тавьсан өр нь монголын өмнөх бүх засгийн газруудын өрийг нийлүүлснээс ч их болчхоод байна, энэ хугацаанд монголын гаргадаг алт зэс нүүрсний үнэ тэнгэрт хадаж асар их ашиг олсон байхад монгол өрөнд орж, монгол төгрөг ху жаа хошногоны ширхэг цааснаас үнэгүй болж байна. өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явж байдаг хэсгийг нь элдэв зөрчлийн хууль элдэв зөвшөөрөл татвараар дарамтлан сүйрүүлж дууслаа, дээр ковидын нэрээр гаднаас орж ирсэн асар их мөнгө, төсвөөс тавьсан мөнгө гээд бүгдийг цуслаж дуусгасан, хөгжлийн банк, ждү, НДС, ЭМДС, хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих сан, газар тариалан дэмжих сан гээд бүх сангуудыг хэдхэн МАНин хулгайч цөлмөж дуусгалаа. 3 жилийн дараагаас тэтвэр тавих боломжгүй болж байгаа. байгаль орчны талаар яриад ч хэрэггүй МАНингийн алтны уурхайнууд гол болгон дээр байна, тэрбум мод гэж ойн санг дуусгасан псдаа
9 | 0 Хариулах