Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Cigarettes After Sex хамтлаг PLAYTIME FESTIVAL дээр ирэхээр болсон уу?

ikon.mn
2023 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрөгч Лхагва гарагт нэгэн хэвлэлийн самбар байршсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татаад байгаа аж. Тодруулбал, Циркийн уулзвар дагуух гадна сурталчилгааны самбар дээр  PLAYTIME фестивалийн лого, QR кодоос өөр мэдээлэлгүй самбарыг байршуулсан аж. Тэрхүү QR-г гар утсаараа уншуулахад дэлхийд дээгүүр бичигдэх Cigarettes After Sex хамтлагийн дуу явах нь тэр. Ийнхүү олон нийтэд уг хамтлаг PLAYTIME-н тайзнаа хүрэлцэн ирэх үү гэсэн хүлээлтийг хэдийн үүсгээд амжжээ.

зураг
 

Хамтлагийн тухайд “CRY” нэртэй хоёр дахь цомгоо 2019 онд гаргасны дараа Европ, Хойд Америк, Австрали, Ази гээд дэлхийн өнцөг булан бүрд хүрч,  “Heavenly” “K” “Falling in love”, “Sunsetz” зэрэг дуунууд нь шилдэг дууны жагсаалтад бичигдэж эхэлсэн билээ. Орчин үеийн поп, зөөлөн Indie рок урсгалыг сэтгэлд тусахуйц чамин үгтэй хослуулдаг энэхүү хамтлаг нь Spotify платформ дээр сар бүр тогтмол 4.5 сая сонсогчтой байдаг гэсэн тоо бий. Энэ нь яах аргагүй дэлхийн хэмжээний шилдэг хамтлаг гэдгийг илтгэж байгаа юм.

зураг
 

Харин Playtime Фестивалийн хувьд 2027 он гэхэд Азийн топ 5 хөгжмийн фестивалийн нэг болох зорилготойгоос гадна жилээс жилд хамрах хүрээгээ тэлсээр байгааг дурдах нь зөв болов уу. Наадмын 2023 оны “early-bird” тасалбар өнгөрөгч Наймдугаар сард сард 120хон цагийн дотор борлуулагдаж дууссан гэдгийг харахад дэлхийн А ангиллын хамтлаг дуучдыг авчрах нь цаг хугацааны л асуудал байж болох юм. Чухамхүү хэзээ вэ гэдгийг чих тавин хүлээх нь зүйн хэрэг биз ээ.