Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ван Ши Жие: Форумд Хятадын томоохон компаниуд оролцож буй учраас чанартай хөрөнгө оруулалт хийх байх

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Сайн хөршийн харилцан итгэлцлийн хүрээнд хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөжүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбоо(МЗХ)-ноос "SIS 2023" Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг санаачлан, зохион байгаа билээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нийт таван салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн БНХАУ-ын 200 гаруй хөрөнгө оруулагч болон Монгол Улсын 200 гаруй ААН, 250 гаруй бизнес эрхлэгч форумд оролцож байна.

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй шууд нөлөөлөл нь Монгол Улсын ДНБ-ий 10 орчим хувь, улсын нийт хөрөнгө оруулалтын 30-50 хувийг бүрдүүлдэг гэх судалгаа бий. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд улсын төсөвт жилд дунджаар 200 орчим тэрбум төгрөгийн орлогын албан татварыг төвлөрүүлж байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай 14 мянга орчим ААН байгаагаас 50 хувийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ААН эзэлж байна.

Хөрөнгө оруулалт нь улс орны хөгжлийг тэлэх гол механизм болдог. Эдийн засаг өсөж үйлдвэрлэл нэмэгдэж худалдааны эргэлт сайжирснаар ажлын байр нэмэгдэж цалин хөлс сайжирч улмаар залуучуудад тулгарч буй олон нийгмийн асуудал шийдэгдэнэ гэж үздэг” хэмээн форумын нээлтийн үеэр Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар хэлсэн юм. 

"Энэ удаа монголын нүүрсний салбарыг маш ихээр сонирхож байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хятад-Францын "Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн парк" Хөгжлийн компанийн Багийн ахлагч Ван Ши Жие “Урт хугацаанд тогтвортой хөгжлийг дэмжих нь ард иргэдийн хүсэл мөрөөдөл. Хятад-Монголын хооронд урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмждэг. Бие биенээ дэмжиж, хоёр талдаа ашигтайгаар хөгжих бодолтой байгаа. Би Монголд ирэхийг үнэхээр хүссэн. Өнөөдөр хүсэл минь биелсэнд баяртай байна. Сайн хөрш хамаатнаас илүү гэдэг үг байдаг. Бид олон талаараа ойролцоо. Түүхэндээ нэг орон байсан учраас хамтран ажиллахад давуу талтай. Та бүхэнтэй хоёр талдаа ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байна. Миний хувьд төмөр зам, тээвэр, хот байлуулалт, шинэ эрчим хүч, олон улсын худалдаа, эмчилгээ, боловсрол, соёл гэх мэт сонирхож буй олон салбар байгаа.

Манай компанийн хувьд 2022 онд 12 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Ази, Африкт зэс, нүүрсний уурхай, 7,000 км-ийн төмөр замын байгуулалт, гурван хувьцаат компанитай. Өнгөрсөн жил дэлхийн шилдэг 5,000 байгууллагаас 431-т жагссан. Энэ удаа Монголын нүүрсний салбарыг маш ихээр сонирхож байгаа. Монгол Улстай нүүрс буюу уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллахыг хүсэж байна. Мөн энэ удаагийн хуралд Хятадын томоохон компаниуд оролцож буй учраас чанартай хөрөнгө оруулалт хийгдэх болов уу” гэв.

"Хөрөнгө оруулах гэж байгаа компаниудад баталгаа их хэрэгтэй"

зураг
 
mpa.mn

Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Вэй Шань Дун “Хөрөнгө оруулах гэж байгаа компаниудад баталгаа их хэрэгтэй гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын байдлаас дурдвал Хятадын нэг барилгын компани өнгөрсөн жилийн зургаадугаар сараас судалгаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлсэн” гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав