3x3 төрлийн сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн тоглолтын оноолт гарчээ.
Манай улсын эрэгтэй шигшээ баг D хэсэгт Нидерланд, Швейцар, Япон болон урьдчилсан шатнаас шалгарах нэг багтай, эмэгтэй шигшээ баг C хэсэгт АНУ, Унгар, Канад болон урьдчилсан шатнаас шалгарах нэг багтай тоглохоор оноолт таарсан байна.
Энэ төрлөөр манай улсын эмэгтэй шигшээ баг 2020 оны Токиогийн олимпод оролцож байсан юм. 3x3 төрлийн сагсан бөмбөгийн дэлхийн чансаанд эрэгтэй шигшээ баг тавдугаар, эмэгтэй шигшээ баг 11 дүгээр байрт жагсаж байгаа аж.
Найм дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөх бөгөөд ДАШТ-ээс медаль хүртсэн багууд 2024 оны Парисын олимпын наадамд оролцох эрх авах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!