М-Си-Эс Группт ажилд орох хүсэлтэй хүн бүхэн careers.mcs.mn сайтад нэвтэрч, сонирхсон ажлын байранд анкетаа илгээх боломжтой боллоо.
Careers.mcs.mn сайтад бүртгүүлснээр та өөрийн сонирхож буй ажлын байранд анкетаа илгээх, ажлын ярилцлагад орох, асуудал шийдвэрлэх чадварын тест бөглөх, нэмэлт сонгон шалгаруулалтад оролцох, ажлын санал авах зэрэг ажилд орох бүх үе шатаа хянах юм.
Мөн нээлттэй ажлын байрны зар, ажлын орчин ба хөнгөлөлт хангамж зэрэг хэрэгтэй мэдээ, мэдээллийг нэг дороос авахаас гадна careers.mcs.mn сайтад урьдчилан бүртгэл үүсгэн, анкетаа оруулснаар шинээр нэмэгдэх ажлын байрны заруудад тухайн мэдээллээ ашиглан шууд бүртгүүлэх боломжтой.
Түүнчлэн “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилж байгаа тул их, дээд сургуулийн III, IV курсийн оюутан залуусыг careers.mcs.mn сайтад бүртгэл үүсгэн анкетаа илгээхийг урьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!