Монгол Улсад анх удаа технологийн шийдэлд суурилсан цагаан сарын бөхийн барилдааны бооцоот тааврыг “Монголын Үндэсний бөхийн холбоо”, “Scorebet”, цахим төлбөр тооцооны экосистем бүхий “Хай Пэймэнт Солюшнс” ХХК, “Сүлд” телевиз хамтран амжилттай зохион байгуулсан.
Харин шөвгийн дөрөв, үзүүр, түрүү бөхийг зөв таасан хоёр оролцогч хамгийн өндөр шагнал буюу тус бүр таван сая төгрөгийн эзэн боллоо. Тэд хоёрдугаар сарын 27-нд шагналаа гардан авсан юм.
Цагаан сарын барилдааны цахим таавраас таван сая төгрөг хожсон азтан В.Цэрэнпунцаг хэлэхдээ “Би Увс аймгийн Тэс сумын уугуул. Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн өндөр цолтой 256 бөхийн барилдааны үзүүр, түрүү, шөвгийн дөрвөн бөхийг зөв тааж чадсандаа маш их баяртай байна. Бөхийн таавар зохион байгуулсан Hipay, Scorebet-ийн хамт олонд их баярлалаа. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай” гэсэн юм.
Мөн бүх таавраа зөв таасан Б.Батзул “Hipay аппликейшнаар дамжуулж бөхийн тааварт оролцоход хялбар байсан, миний хувьд тус аппликейшнийг ашиглахад ямар нэгэн бэрхшээл байсангүй” гэлээ.
Бусад азтануудын хувьд үндэсний өв соёлоо залуу үедээ сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулж буй Hipay болон Scorebet, Сүлд телевиз, Монголын Үндэсний бөхийн холбоонд талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.
Технологийн шийдэлд суурилсан бөхийн бооцоот тааврын зорилго нь Үндэсний өв уламжлалаа өвлүүлэн хамгаалах, нөгөө талаас Монгол Улсад ёс зүйтэй, хариуцлагатай бооцоот таавар хөгжүүлэхэд чиглэжээ. Өдгөө үндэсний бөхөө мэддэг, ойлгодог хүн олон байна. Цаашид ч өв уламжлал, үндэсний бөхөө дээдэлдэг залуусын төлөөлөл улам олон болно гэдэгт итгэлтэй байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.
“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн цагаан сарын бөхийн барилдааны бооцоот тааварт оролцсон 18-аас дээш насны иргэд 10 мянган төгрөгөөр дээд тал нь 10 удаа оролцох эрхтэй байсан нь ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай байдлыг илэрхийлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!