Пүрэв гарагт Лондон хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны байрны дэргэдэх авто замыг хэсэг хүмүүс Украины далбааны өнгөөр буджээ.
Кенсингтон гудамжийг будсан энэхүү үйлдэл нь Украины дайны нэг жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан эсэргүүцлийн арга хэмжээ юм байна.
Ажиллагаанд оролцсон гурван эрэгтэй, нэг эмэгтэйг Лондон хотын цагдаагийн газар баривчлан саатуулжээ.
Тэдгээр хүмүүс нь “Led by Donkeys” нэртэй хөдөлгөөний гишүүд юм байна. 2018 онд байгуулагдаж байсан энэ хөдөлгөөн анх Британийг Европын Холбооноос гаргахын эсрэг тэмцэж байжээ.
Тэд шар ба хөх өнгийн тус бүр 170 литр будгийг гудамжны хоёр талаар асгасны дараа тараан будсан байна.
“Led by Donkeys” хөдөлгөөнийхөн сошиал хуудсандаа “Маргааш болох Путиний империалист эзлэн түрэмгийллийн нэг жилийн ойг тохиолдуулан тусгаар тогтносон улс үндэстэн бүр ижил тэгш эрхтэйг сануулах гэсэн юм” гэж тайлбарлажээ.
Лондон хотын цагдаагийн газар баривчлагдсан дөрвөн хүнд авто замыг эвдэн сүйтгэж, хохирол учруулсан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!