ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгийн мал сүргийн тоо өсчээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Увс аймгийн статистикийн хэлтэсээс энэ оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Жилийн эцсийн байдлаар аймгийн мал сүргийн тоо 2224118 толгойд хүрч 2012 оныхоос 193422-оор өссөн таатай мэдээ дуулгалаа.

Урьдчилсан дүнгээр 2 сая 224118 толгой мал тоологдсоноос тэмээ-964, адуу-6521, үхэр-14478, хонь-104952, ямаа-66507 толгойгоор тус тус нэмэгджээ.

Графикаар харуулав:

Увс аймгийн мал сүрэг өсчээ