Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

АВРАГЧ: Нурангид дарагдсан эмэгтэйн дуугаар нь чиглэлээ авч явсаар очсон

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг 8 найм дахь хүнээ нурангиас эсэн мэнд гаргасны дараах үеийн бичлэгийг ОБЕГ-аас хүргэлээ.

Багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр "Манай аврагчид аврах ажиллагаанд амжилттай оролцож байна. Найм дахь хүнээ нуранги доороос эсэн мэнд гаргалаа. Дараагийн аврах ажиллагаанд хэрхэн оролцох талаар одоо ярилцана" гэв.

Аврагч "Англи хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй хүмүүс байсан болохоор ойлголцлоо. 

Нурангид дарагдсан эмэгтэйн дуугаар нь чиглэлээ авч явсаар очиж дамнуурга дээр хэвтүүлээд маш нарийхан зайгаар олон цаг мөлхөж гарч ирлээ. Тухайн үед гарч чадах болов уу, эрсдэлд орох болов уу гэсэн айдастай байсан" хэмээн ярилаа.

ВИДЕО:

Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.