Та хайртай хүндээ хэзээ хамгийн сүүлд хайраа илчилсэн бэ? Хэрэв таны гэнэтийн бэлэг барих эсвэл романтик болзоонд явах давтамж тань хол байдаг бол энэ Валентины өдрийг битгий алдаарай. Учир нь хайр бол яг л ургамал шиг үргэлж усалж байхгүй бол хатдаг үхдэг.
Тэгвэл хайраа илэрхийлэхэд тохиромжтой хайрын бэлгэдэл ургамлын талаар танилцуулъя.
Цэцэг ургамал нь анхилуун үнэр, гоо үзэсгэлэн, аз жаргал, инээд хөөр гээд бүхий л сайхан бүхнийг өөртөө агуулдаг. Та хайртдаа таримал цэцэг бэлэглэх нь таны хайр дурлал ганцхан өдөр амьдраад дуусдаг биш, үүрд цэцэглэж ургаж байх болно гэсэн сайхан утгыг илэрхийлэх болно.
Дандаа хосоороо цэцэглэдэг сүүт өвс нь аз жаргал авчирдаг хайрын бэлгэдэл бөгөөд өргөс нь муу энергиэс хамгаалдаг хэмээдэг. Бөөр хэлбэртэй тод улаан, шар, ягаан, цагаан өнгийн гоёмсог цэцэгсээр өөрийгөө чимдэг бөгөөд нэг цэцэглэхдээ 2-6 хос цэцэг дэлбээлдэг. Арчилгааг сайн хийвэл хавраас авхуулаад намрын эхэн сар хүртэл цэцэглэдэг.
Тасалгааны цэцгүүдээс хүмүүстэй энергиэ хамгийн сайн хуваалцдаг цэцгийн нэг бөгөөд өрөвч сэтгэл, үнэнч сэтгэл зүрхийг бэлгэддэг. Японд Цикламиныг “Хайрын ариун цэцэг” хэмээдэг байна.
Тансаг үнэртэй, романтик цэцэг болох Жасмин нь дурлалт хосын бэлгэдэл цэцэг юм. Дулаан оронд гадаа түлхүү ургадаг энэхүү цэцгийг гэрт ургуулахад маш үзэсгэлэнтэй бөгөөд цэцэглээгүй үедээ ч гэсэн иш навч нь үзэмжтэй сайхан харагддаг. Цэцэгт нь ус хүргэлгүйгээр зөөлөн, хлоргүй бүлээн усаар шүршиж усалдаг.
Намаршил нь агаарын бүтэц сайжруулдаг, маш хүчтэй энергитэй ургамал бөгөөд гэр бүлийн уур амьсгалд эрч хүч, гал халуун хайр дурлал авчирдаг, бие болон сэтгэлийн эмч цэцэг хэмээн бэлгэддэг. Намаршлын улаан, ногоон, шар өнгийн навчнууд нь гайхалтай өнгөний зохицолтой бөгөөд харахад үзэмжтэй сайхан.
Цэцэг ургамал нь бидний гэрт дулаан уур амьсгал, тав тух мэдрүүлэн, ургуулж буй хүндээ бясалгал, баяр баяслыг бэлэглэн бие сэтгэлзүйн олон давуу талтайгаас гадна гадна агаар дахь био тоосонцор, дэгдэмхий органик нэгдэл, агаарын найрлага дахь хорт бодисыг устгадаг.
Хайртай хүндээ таримал цэцэг, ургамал бэлэглэн хайраа урлаарай.
Холбоо барих:
Fb: Ойм ногоон урлан
Instagram: oimnogoonurlan
Website: oimnogoonurlan.mn
Утас: +976 7777-3310
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!