• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313,400 төгрөг болов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ.

Хүн амын амьжиргааны доод түвшнийг бүсээр авч үзвэл:

  1. Баруун бүсэд 274,400 төгрөг
  2. Хангайн бүсэд 282,500 төгрөг
  3. Төвийн бүсэд 272,300 төгрөг
  4. Зүүн бүсэд 271,800 төгрөг
  5. Улаанбаатарт 313,400 төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оныхоос нэмэгджээ.

Хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлдэг. Хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээ.

Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшнийг жишиг болгодог байна.

2022 онд Улаанбаатарт амьжиргааны доод түвшин 277,800, баруун бүсэд 238,800, хангайн бүсэд 240,400, төвийнхөд 239,200, зүүн бүсэд 236,400 төгрөг байсан юм.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг