Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023.1.13-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашид Арвижих хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авлаа.
Ашид Ассет Менежмент нь хөрөнгө оруулалтын үйлчилгээг олон нийтэд Хүртээмжтэй, Хялбар, Хариуцлагатай хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг хөрөнгө удирдлагын компани бөгөөд өөрсдийн анхны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох Ашид Арвижих ХОС-г олон нийтэд танилцуулаад байсан юм. Тус сан нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийг ХЯМД ЗАРДАЛААР, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАН, МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД удирдаж хөрөнгө оруулагчдад үр өгөөж хүртээх зорилготой нээлттэй хөрөнгө оруулалтын сан гэдгээрээ онцлог.
СЗХ-оос гаргасан Компанийн засаглал, кодексын үнэлгээний тайлангийн үр дүнгээр Ашид Ассет Менежмент нь сайн засаглалыг хэрэгжүүлэгч ТОП 5 ХОМК-ийн нэгээр шалгарчээ.
Тус сан нь сангийн анхдагч захиалгаараа 1000 гаруй харилцагчдыг хөрөнгө оруулалтын платформдоо нэгтгэн сангаа амжилттай эхлүүлж байна.
Сангийн хоёрдогч зах зээлийн захиалга 2023.1.16-ны өдөр буюу өнөөдрөөс эхэлж байна. Ингэснээр анхдагч захиалгад багтаж амжаагүй эсвэл хөрөнгө оруулалтаа нэмж хийх хүсэлтэй хүн бүрд Ашид Арвижих сан үргэлж нээлттэй болно.
Та Сангийн нэгж эрхийн танилцуулгатай танилцсанаар Хөрөнгө оруулалтын бодлого, Сангийн удирдлага, Гүйцэтгэлийн төлөвлөгөө, Эрсдэлийн удирдлага зэрэг мэдээллийг авах боломжтой.
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: Сүхбаатарын талбайн зүүнд талд, Сити Тауэр, 1001 тоот
И-мэйл: contact@ashidasset.mn
Холбогдох утас: 7766-1112
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/ashid.asset
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!