• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Нямсүрэн: Сайн дурын даатгал төлөгчийн ЭМД-ын шимтгэл жилд ₮66,000, НДШ сард ₮74,250 болж нэмэгдэж байна

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болсонтой холбогдуулан Нийгмийн Даатгалын болон Эрүүл Мэндийн сайн дурын даатгалын хэмжээнд өөрчлөлт оржээ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсийн Орлогын тасгийн дарга О.Нямсүрэнгээс тодруулахад "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор сайн дурын даатгал болон ЭМД-ын шимтгэлд өөрчлөлт орсон.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр НДШ-ийн хувь нь хэвээрээ ч хэмжээ өөрчлөгдөж байна.

Сайн дурын даатгалын хувьд хуучин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байхад шимтгэлд сард 13.5% буюу 56,700 төгрөг төлдөг байсан.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж нэмэгдсэн тул сард 74,250 төгрөгийн шимтгэл төлнө.

зураг
 

НДШ хувиараа төлдөг 0-3 насны хүүхэдтэй ээжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5%-аар буюу 34,375 төгрөгийг, хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550,000 төгрөгөөсөө 13.5%-аар шимтгэлээ төлнө.

зураг
 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийг сар бүр төлдөг. Хуучин жилд 50,400 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болж байна" хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.74] 2023/1/5
ИЙМ МАЛНУУД БИДНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ХУЛГАЙ ЛУЙВРАА ХИЙГЭЭД ГАЛЗУУРЧ СЭТГЭЦИЙН СОЛИОРОЛТОЙ МӨНГӨНӨӨС ӨӨР БОДОХ ЮМ ДААНЧ АЛГА УСАН БАЙЦААН ТОЛГОЙТОЙ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.73.39] 2023/1/3
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмж байгаа юм бол тэтгэвэр нэмээчээ!!! Инфляцийн хэмжээгээр жил бүр нэмнэ гээд байсан? Төрийн албан тушаалтны цалинг зарлахгүйгээр байнга нэмээд л. Бүр төрийн албанд ажиллах хүн олдохгүй байгаа гэж үлгэр зохиогоод бөөн урамшуулалтай болгоод л?
3 | 0 Хариулах
Zail [202.9.41.3] 2023/1/3
Zail luivarchin nohoinuud mini
0 | 1 Хариулах
Мөнхбат [202.126.90.96] 2023/1/2
Амиа аргацааж явдаг хүмүүс яахын болж бна малуудаа.Тэдэнд чинь ямар юмны хөлсний дорд хэмжээ нэмэгдэх хамаатай юм.Ёооё үнэхээрийн тэнэг малнууд юм даа
3 | 1 Хариулах
Сайд аа! [66.181.190.228] 2023/1/2
Өшөө арай дөнгүүрхэн нэмээд 76 уулаа хуваагаад идчих юмны арга алга уу.бодоо ч сэтгээч махан толгой мин ээ.
3 | 0 Хариулах
Эсэргүүцэж байна [66.181.180.250] 2023/1/2
хүүхдээ ганцаараа өсгөдөг ганц бие эхчүүдэд сайн дурын даатгал хэтэрхий нэмэгдэхиймаа. Бараг 100.000 хүрлээ дээ 74250 гэдэг чинь. Ингэж нэмэнгүүтээ цалингиын доод хэмжээг өсгөлөө гээд л арай л дэндүү. Урьд хормойноосоо хойд хормойгоо нөхдөг төр засаг. Тэгсэн мөртлөө богино хэмжээний кино хийлээ шалгарчээ гээд 1 хүнд 60сая өгөөд л . Ер нь л…,,,,
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.130] 2023/1/2
Цалингийн доод хэмжээ 550 мянга боллоо гээд баярлаад байсан хүмүүс хөөрхий муу хувиараа сайн дурын даатгал төлдөг хүмүүсийг хөлдөө чирч байгаа юм байна. 73 мянган хүний цалин нэмэгдлээ гээд баярлаад байсан байх аа. Тэгвэл хувиараа шимтгэл төлдөг хүмүүсийн шим шүүсийг сорж, 56700 төгрөг авдаг байснаа 74250 төгрөг авдаг болж зөрүүгээр нь 73 мянган бага цалинтнууддаа нэмэгдэл болгож өгч байгаа юм байна.
15 | 0 Хариулах
Latin49 [192.82.69.1] 2023/1/2
eroosoo l ter shde negees avaad nuguud ugch baigaa yum
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.251] 2023/1/2
НДШ бол энэ сард тасрах байх. Согуулиар НДШ, татваын тэгш бус систем өөрчлөх намыг сонгоно. МАН АН хэзээ ч сонгохгүй ! Татвар дээр бол үнэхээр гэр бүлийн гишүүдийг тооцож үзэх ёстой. Ганц бие 10 сая цалинтай хүн, насанд хүрээгүй 3 хүүхэдтэй 10 сая авдаг хүн, өөрйн байранд амьдардаг, түрээсийнх гээд ялгаатай. Төсвийн мөнгөөр гадаадаар тэнэж тэнэчихээд сурсан судалсан бодсон эргэцүүлсэн зүйлгүй хагас дутуу ойлгосноо шууд хийгээд байгаарай.
7 | 0 Хариулах
Latin49 [192.82.69.1] 2023/1/2
huviaraa shimtgel tulugchidiig shuud chirj baigaa yum l da
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.251] 2023/1/2
НДШ-г буцаагаад 10% болгоё. 13.5% гэдэг их байна. 10 байхад нь МАН аваад 14% болгоно гэсэн амлалтандаа хүрч байхад та нар хөөрч сонгодог !
10 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/1/2
tatvar nemeed deer n ND and EMD aa bas nemchihej bgaamuu? Yamar undesleleer?
6 | 0 Хариулах
Зочин [202.179.21.251] 2023/1/2
Хөдөлмөрийн доод хөлс нэмэдэхээр дагаад өснө. Авдаг хувь нь өндөр тул
4 | 1 Хариулах
МАН бүгд хулгайч [66.181.160.121] 2023/1/2
шаадаг псдаа вэ, мэргэжлийн хяналт нэртэй хулгайчууд нь одоо яамдууд дээр оччихсон 11 яамны шалгалт гэж ААН иргэд дээр ирдэг болно. ийм новшын тогтолцоотой улс дэлхийд байхгүй. гааль нөат ХХОАТ, үндсэн татвар, хотын татвар, бусад шимтгэл, НД ЭМД гээд үнэхээр утгаа алдсан дээрэм болж байна. хүрэлсүгчин хулгайчууд нь болхоор 40 50 их наядаар нь хулгайлж улсын валютын нөөцийг дуустал хулгайлж байна.
9 | 0 Хариулах
Зоч [66.181.186.174] 2023/1/2
Эмд бүрэн утгаараа хүнд хүрч чаддаг юм уу даа дунд доод шатны луйвар нугалаа байгаа эсхийг шалгахад буруудахгүй л байх ор хоногийн хураамж гэж зохиомол хураамж ч байх шиг энэ мэт бусад сэгсрээ байгаа л харагддаг
6 | 0 Хариулах
Зочин [202.179.21.251] 2023/1/2
Байшинд нь хоновол мөнгө төлнө. Төлөхгүй гэвэл өдрийн эмчилгээ хийлгээч.
2 | 2 Хариулах
Пү [59.153.113.118] 2023/1/2
Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөх гэдэг эргүү заалтаа болиоч. Төлөөгүй үеийг нөхөн төлүүлнэ гэдэг нөхөж өвдүүлнэ гэсэн утгатай байгаа бздэ
12 | 1 Хариулах
Зочин [202.179.21.251] 2023/1/2
Гэрээгүй үеэ цаг хугацаа храаж уу ? Буруу. Хэзээ ч гэрээнээс өмнөх үеийн төлбөр шаардах ёсгүй.
1 | 1 Хариулах
Зочин [124.158.120.90] 2023/1/2
Зөвөө зөв. Эрүүл мэнийнхээ төлөө сардаа 5500 төгрөгний даатгал төлөхгүй гэвэл амьд яваад ч яадгийн. Тэгсэн хэрнээ утсандаа дата нэгж авч сошлд донтохдоо бол гар татахгүй шүү наад хүмүүс чинь!
3 | 7 Хариулах
Зочин [202.126.88.156] 2023/1/2
Тэхдээ тэрийгээ авч чаддаггүйшд, жилд 66к төлөөд нэг удаа үзлэгийн 20к-аас чөлөөлүүлж үзсээн, байнга эмнэлэгээр яваад байдаг хүмүүст бол хэмнэлттэй л юм билээ, тэдний мөнгийг л эмнэлэгт очдоггүйнүүд нь төлж байгаамдоо
6 | 3 Хариулах
lIRGEN [103.57.92.236] 2023/1/2
chi bol zaaval tolooroo
1 | 1 Хариулах
Зочин [150.129.143.153] 2023/1/3
хүүе өчнөөн жил төлчөөд эмнэлэгт үзүүлдэггүй завгүй ажилладагууд нь хохирдог шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.21.113.58] 2023/1/2
Та нарын уур хүрэхгүй байна уу, бүгдээрээ хамтдаа улных болж ядуурсаар байх уу. УИХ нэртэй хуулиар бамбайлсан улсуудын тэнэг шийдвэрүүдийг хэрэгжүүлсээр л байх уу. Утаа, өвчин, өр зээл, ханшийн уналт, хоосон мөрөөдөл, өнөө маргаашаа аргацаасан ядуу амьдралдаа дассаар, ажилласан ч цалин нь хүрэхгүй, өөрийн биш юмаа гэхэд улсын маань ирээдүй, үр хүүхдүүдийн ирээдүй нь улам уруудсан муудсан ялзарсаар л байх уу. Бүгдээрээ ухаантай байж, өлөн сэтгэлгээгээ болимоор байна шүү. Нийт олон ард түмэн хоосон толгойтой байж болохгүй, одоо цаг үед ухаантай баймаар байна. Архи ууж, хагартал идэж, ханатал бaвaлцаж болсон байлгүй дээ, өнөөдрөөс 2023 оноос эхлэн ирээдүйгээ бодож ухаантай баймаар байна.
10 | 1 Хариулах
Зочин [202.126.89.228] 2023/1/2
Арай л юм аа цалин нэмлээ татаас нь бас л нэмэгдэж л байх юм. Хуучнаараа байвал яагаад байдаг юм болоо.
3 | 2 Хариулах
ЗОЧИН [103.57.95.227] 2023/1/2
ЦАЛИН НЭМЭГДСЭН Л БОЛ ТАТВАР ЧИНЬ ДАГААД НЭМЭГДЭНЭ БИЗ ДЭ. ТАТВАР НЬ ӨСӨӨД БАЙГАА ЮМ БИШ. ХЭДЭН ХУВЬ БЭ ГЭДЭГ Л БАЙГАА ЮМ. ХАРААД БАЙХАД МОНГОЛЧУУДЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ТААРУУ БАЙНА. 10 САЯАС ДЭЭШ ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД ТАТВАР НЭМНЭ ГЭСЭН ЧИНЬ БҮГД 10 САЯЫН ОРЛОГОТОЙ БОЛЧИХСОН ЮМ ШИГ БҮГД БУХИМДААД Л. БАЯЛАГЫН ТЭГШ БУС БАЙДАЛ АСАР ИХ БОЛСОН ЮМ БАЙНА ЛЭЭ. ҮҮНИЙГ ТАТВАРААР Л ЦОХИЦУУЛНА. ӨӨР АРГА БАЙХГҮЙ. ХАРИН ТАТВАРАА ХАЛАМЖ БОЛГООД ТАРААГААД БАЙВАЛ УТГАГҮЙ ЮМ.
12 | 3 Хариулах
Зочин [202.21.113.58] 2023/1/2
Манай монгол улсын халамж маш бага шүү, олон улсын халамжуудыг судлаад үзмээр юм. Халамж болон ажлын байрны асуудлаас илүү танай том бүдүүн дарга нар улсынхаа төлөө юу ч хийхгүйд л учир байна.
1 | 4 Хариулах
ЗОЧИН [103.57.95.227] 2023/1/2
МОНГОЛ УГААСАА БҮХ ЮМ БАГА ШҮҮ ДЭ. ЦАЛИН БАГА. ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦУУЛЖ ЯРИХ НЬ УТГАГҮЙ ЮМ. ЯМАР АРД БАЙНА ТИЙМ Л ТӨР ОРШИЖ БАЙНА.
5 | 0
ЗОЧИН [103.57.95.227] 2023/1/2
ХАЛАМЖ АА ХАВТГАЙ ТАРААДАГ НЬ Л УТГАГҮЙ ЗҮЙЛ ЮМ ДА.ҮҮНИЙ ХОР УРШИГ НЬ ТӨГРӨГ СУЛАРХАД ИХ НӨЛӨӨЛСӨН.
5 | 0
Зочин [45.117.35.10] 2023/1/2
Чиний хэлээд байгаа 10 сая чинь удахгүй цаас болно. Гол нь яагаад татвар нэмээд байгаа юм бэ гэдэг асуудал. Наадуул чинь баахан хулгай зэлгээ хийчхээд мануусын нуруун дээр л үүрүүлээд байгаа юм. НДС ийн баахан мөнгө хэдэн чанаргүй банканд хийж алдаад бид тэрийг нь төлж байна. Чам шиг мулгуй нөхдүүд их болохоор нoвшнуудад шулуулж амьдарч байна.
5 | 2 Хариулах
Зочин [45.117.35.10] 2023/1/2
Жишээ нь энэ байна НДС-д өгөх Капитал Банкны ₮103.4 тэрбумын өрөөс ₮74 тэрбум нь төлөгдөөгүй байна. https://ikon.mn/n/2nor
5 | 0
ЗОЧИН [103.57.95.227] 2023/1/2
ТАТВАР НЭМЖ БАЙГААГ БИ ЗӨВ ГЭЭГҮЙ ШҮҮ ДЭ. ӨНДӨР ОРЛОГОТОЙ ХҮМҮҮСТ ТАТВАР ТАВИХЫГ ДЭМЖИНЭ. ЯАГААД ГЭДГИЙГ БИ ДЭЭР БИЧСЭН БАЙГАА. 10 САЯ ААС ДЭЭШ ОРЛОГОТОЙ ХҮМҮҮС НЭЭХ ЭМЗЭГЛЭЭД БАЙХ ШААРДЛАГА ЮУ БАЙНА. БУСАД УЛСАД ТАТВАР ИЙМ Л БАЙДАГ.
3 | 2
ЗОЧИН [103.57.95.227] 2023/1/2
НДС НАЙДВАРГҮЙ АШИГГҮЙ БАЙДАГ НЬ ЕРДӨӨ Л ТӨГРӨГИЙН УНАЛТ ЮМ Л ДА. 2010 ОНД АВЧ БАЙСАН ЦАЛИНГ БОДООД ҮЗЭЭРЭЙ. ТӨЛЖ БАЙСАН ТАТВАРАА БОДООД ҮЗЭЭРЭЙ. ТЭГВЭЛ ОЙЛГОНО.
3 | 1