Хиймэл дагуулаар телевизийн олон суваг, контентын үйлчилгээг монгол орон даяар дамжуулагч ДДЭШ компани 15 жилийн ойгоо угтаж 2022.12.15-наас 2023.03.26-ны хооронд 3 сарын турш сар бүр 15 бэлгийн эздийг тодруулах “Аялалтай, Хүлэгтэй, Саятантай кино” урамшуулалт хөтөлбөрөөр нийт хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.
Киногоо үзээд -20 хэмийн хүйтнээс +20 хэмийн дулаан орны далайн эргээр аялбал гоё биш гэж үү ?
Хойд Вьетнам бол тэр чигтээ соёлын өв болон байгалийн гайхамшиг бүрдсэн бүс нутаг юм. Вьетнам улсын нийслэл, эртний түүхт Ханой хот, ЮНЕСКО-ийн байгалийн өвд бүртгэгдсэн байгалийн үзэсгэлэнт Нинх Бинх мужаар аялахын зэрэгцээ газрын диваажин Халонг Булангаар усан онгоцны аялал хийх 8 өдөр 7 шөнийн аяллын эрх таныг хүлээж байна.
Киногоо үзээд Сакура дэлгэрэх үеэр Наран улс Японоор аялаарай.
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд гуравт ордог, өв, соёл техник, технологийн өндөр хөгжлийг хослуулан бүрдүүлсэн орон юм. Япон улсын нийслэл Токио, Шибүяа дүүрэг, Хачико нохойн хөшөө, Чиба хот Диснейлэнд, Эртний нийслэл Киото хот, Японы хамгийн өндөр уул Фүжи уулын байгалийн үзэсгэлэнг үзэх 8 өдөр 7 шөнийн аяллын эрх таныг хүлээж байна.
Киногоо үзээд аялал жуучлал, Дэлхийн төв Турк улсаар аялаарай.
Ази болон Европ тивийг зааглан, Газар дундын тэнгисийн хөвөө хязгаарт орших Турк улс нь аялахад нэн тааламжтай газар билээ. Энэхүү аяллаар та Туркийн Ривьерагийн хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын хот болох Анталия болон “Хөвөн цайз” Памуккалле, эртний Хиераполис хот руу аялж Аполло сүм, Агора болон бусад газруудаар зочилно. Мөн Ази, Европыг холбосон Босфорын хоолойгоор голоороо тусгаарлагдсан Туркийн хамгийн том хот болох Истанбул хотын түүх, соёлын дурсгалтай танилцах 8 өдөр 7 шөнийн аяллын эрх таныг хүлээж байна.
ДДЭШ-ийн хэрэглэгч та киногоо үзээд сар бүр тодрох 15 бэлгийн эздийн нэг болоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: ddishtv.mn/promo/114
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!