Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банк нийт 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилт амжилттай татлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 12 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк АНУ-ын Коннектикут мужид төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани “Developing World Markets” (DWM)-ийн удирддаг хөрөнгө оруулалтын хоёр сангаас 12 сая ам.доллар, Швейцар улсад төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани “responsAbility Investments AG”-ийн удирдаж буй дөрвөн сангаас 8 сая ам.доллар буюу нийт 20 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу энэхүү зээлийн санхүүжилтийг бичил болон жижиг дунд бизнесийнхэн, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихэд зориулан олгох бөгөөд ХААН Банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд нийгэмд ээлтэй бизнесийг дэмжих, харилцагчдадаа хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нь санал болгох замаар тэдний санхүүгийн хэрэгцээг хангах, бизнесийн өсөлтөд нөлөөлөх, ажлын байр нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна.

“responsibility Investments AG”-ийн Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ашиш Малик “Бид Монгол орны бичил болон жижиг дунд бизнесийнхэн, тэдгээрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хувь нэмэр оруулах боломж олдсонд туйлын баяртай байна.”

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр “DWM” болон “responsAbility Investments AG”-тай хамтын ажиллагаагаа бид үргэлжлүүлэн нийт 20 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татаж чадсандаа баяртай байна. Жижиг дунд бизнес, тэдгээрийн  үйл ажиллагааг дэмжихэд энэхүү санхүүжилтийг зарцуулах бөгөөд  нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд тодорхойлсон зорилтыг биелүүлэхэд онцгой түлхэц болох юм” гэж онцоллоо.

ХААН Банкны тухай

ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 547 салбар, нэгж болон цахим сувгуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын 82 хувьд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг.

“DWM”-ийн тухай

Developing World Markets (DWM) нь 1994 онд үүсгэн байгуулагдсан, хөгжиж буй зах зээлийн нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хэрэгцээг хангасан тогтвортой хөрөнгө оруулалт хийх боломжтой шийдлүүдийг эрэлхийлдэг 20 гаруй жилийн туршлагатай хөрөнгө оруулалтын компани юм. DWM нь 1999 онд нөлөөллийн хөрөнгө оруулалт хийж эхэлж байсан бол 2007 оноос үйл ажиллагаагаа зөвхөн нөлөөллийн хөрөнгө оруулалтын чиглэл рүү шилжүүлсэн. Америкийн санхүүгийн зохицуулах хороо (SEC)-д бүртгэлтэй хөрөнгө оруулалтын зөвлөх DWM Asset Management компаниар дамжуулан DWM нь хөгжиж буй 70 гаруй улсын 900 гаруй аж ахуй нэгжүүдэд зээл, 25 аж ахуй нэгжид хувийн өмчлөл зэрэг нийт 2.2 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

“responsAbility Investments AG”-ийн тухай

responsAbility Investments AG нь Цюрихт төвтэй, 200 гаруй ажилтантайгаар долоон оффисоос үйл ажиллагаагаа явуулж буй хөгжиж буй зах зээлд чиглэсэн нөлөөллийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч юм. 2003 онд байгуулагдсан цагаасаа хойш 12 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, олны итгэлийг олсон байгууллага юм. 2015 онд НҮБ-ын тодорхойлсон Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд шууд хувь нэмэр оруулах үүднээс дараах гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Санхүүгийн хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр бичил болон жижиг, дунд бизнесүүдийн хөрөнгө оруулалт; Хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилгод хувь нэмрээ оруулахын тулд уур амьсгалын хөрөнгө оруулалтын чиглэл; Тасралтгүй өсөж буй дэлхийн нийт хүн амыг хоол хүнсээр тогтвортой хангахын тулд тогтвортой хүнсний чиглэлд хөрөнгө оруулдаг. responsAbility нь олон улсын хадгаламж, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг M&G plc-ийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд M&G plc-ийн нөлөөллийн хөрөнгө оруулалтын чадавхыг нэмэгдүүлэн ажилладаг.


Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


 

зураг
 

KHAN BANK SUCCESSFULLY RAISES 20 MILLION USD IN LONG-TERM FUNDING

Khan Bank has successfully concluded financing agreements with two funds managed by Developing World Markets (DWM) for 12 million USD and long-term financing agreements with four funds managed by responsAbility Investments AG for 8 million USD, obtaining a total of 20 million USD.

Khan Bank will use these funds to support the business activities of our micro, small, and medium-sized enterprise (MSME) clients. Within the framework of our sustainable development policies, we are focusing on supporting socially responsible businesses by providing services that meet our clients’ financial needs, impact their business growth, and increase employment.   

Speaking on behalf of responsAbility, Ashish Malik, responsAbility’s Investment Officer: We are elated to work again with KhanBank to support the development of micro & small enterprises in Mongolia. 

B. Erdenedelger, Deputy CEO of Khan Bank, commented, “We are very pleased and proud to further extend our collaboration with the DWM and responsAbility Investments AG with this additional funding under our facility agreement. The funding we will allow us to further accelerate investments social responsibility and sustainable development policy, which is fully utilized for supporting small and medium-sized enterprises clients through working capital loans and long-term investment loans”

About Khan Bank

Khan Bank has been providing banking products and services to 82 percent of the population, or about 2.7 million customers, through its digital channels and 547 branches nationwide. Khan Bank supports MSMEs, the key drivers of the country’s economic growth, by offering business loan products and non-financial services such as customer training, advisory services, and consulting services through its Business Support Centers.

About “DWM”

Founded in 1994, Developing World Markets (DWM) seeks investible solutions that sustainably address the social, environmental, and economic needs of the developing world. DWM began impact investing in 1999 and shifted exclusively to impact in 2007. DWM has over two decades of experience in emerging and frontier markets. Through DWM Asset Management, LLC, the firm’s SEC-registered investment adviser, DWM has originated and managed over $2.2 billion of private debt and private equity in impact-oriented enterprises, including over 900 loan disbursements and 25 private equity stakes in more than 70 emerging and frontier countries.

About “responsAbility Investments AG”

responsAbility Investments AG is a leading impact investor focused on private debt and private equity across emerging markets. Founded in 2003 and headquartered in Zurich, it has invested over USD 12 billion since inception and has a strong performance track record. With over 200 employees, collaborating from seven offices, the company invests across three distinctive themes to directly contribute to the United Nations Sustainable Development Goals (SDGs): Financial Inclusion, to finance the growth of Micro & SMEs; Climate Finance, to contribute to a net zero pathway; and Sustainable Food, to sustainably feed an ever-growing population. responsAbility is part of M&G plc, the international savings and investments business, and contributes to enhancing M&G’s capabilities in impact investing.


Khan Bank – Growing together

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.