“Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр Миллениум плазад болж байна.
Монгол Улсад жилд 100-120 орчим хүүхэд хорт хавдраар оношлогдож байна. 0-19 насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд,
ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатны тусламжийн хэлтсийн ахлах шинжээч Ө.Энхмаа "Дэлхий нийтэд хорт хавдрын өвчлөл, нас баралт анхаарал татсан асуудал болж байгаа. Тэр дундаа хүүхдийн хорт хавдрын асуудлыг өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хорт хавдрын 100-120 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж буй. Тодруулбал, улсын хэмжээнд өнгөрсөн онд 0-19 насны 115 хүүхэд хорт хавдар туссан байна.
Манай улсад 0-19 насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд лейкеми, тархи мэдрэлийн хавдар, яс мөгөөрсний хавдар, ходжикины бус лимфома, өндгөвчний хорт хавдар зонхилон тохиолдож байгаа юм. Өнгөрсөн онд 0-19 насны 55 хүүхэд хорт хавдрын шалтгааны улмаас нас барсан харамсалтай мэдээлэл байна" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!