Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсний хулгайгаас үүдэн офтэйк гэрээ яригдаж байгаа. Энэ гэрээний үр дүнд олон хүний асуудал ил болно"

Т.Саран, iKon.mn
2022 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:33 2022/12/08

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1294638027995621

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өчигдрөөс хойш эрх баригч намынхан 40 их наяд гэж юу байсан юм бэ? Уучлал гуй гэж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ийм зүйл байхгүй, 9,000 хүнтэйгээ жагсана ч гэж байх шиг. МАН-ын захиалгаар хэн нь ингэж эсрэг юм яриад байдаг юм бэ? АН ХҮН нам бидний орон зайг эзлэх гээд байна гэдгээ болиорой.

Монгол Улсын эдийн засагтай тэмцэх хэмжээний мөнгийг бид алдаад байна гэдгийг Ерөнхий сайд эхэлж ярьсан. Манай улсын эдийн засаг, дотоод нийт бүтээгдэхүүн 40-45 их наяд шүү. Тооцооллыг би гаргаж ирсэн. Өнөөдрийн байдлаар 40-45 их наядын орлого, 10 их наяд төгрөгийн татвараа бид алдаад байгаа нь бодит үнэн. Ямар нэгэн зүйлийг гуйвуулаагүй. Энэ тооцооллыг би хангалттай хийгээд өгчихнө. Миний хийдэг ажил энэ.

Нэг жилд нэг их наяд төгрөгийн орлогыг нүүрснээс олдог. 10 жилийн хугацаанд авах байсан 10 их наядын татварын орлогоо бид алдсан. Хоёр наяд төгрөгийн нэг их наядыг төсөвтөө аваад, нэг их наяд нь хилийн гадна үлдээд байдаг. Энэ асуудал сөхөгдөж байж, офтэйк гэрээ яригдаж байгаа шүү. Энэ гэрээний үр дүнд олон хүний асуудал ил болно. 

Эрх баригчид сөрөг хүчний хоёрхон хүний нэрийг яриад байгаа нь муухай харагдаж байна" гэлээ. 

“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хэлэлцэж байна. 

09:36 2022/12/08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ үг үсгийн алдаа болон зарим найруулгын хувьд анхаарах олон асуудал байгааг гишүүд сануулж байв. 

Үргэлжлүүлэн Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох