Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"УБТЗ зэрэг төрийн өмчит төмөр замын гурван компани Зам, тээврийн яамны бодлого дор үйл ажиллагаагаа явуулна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс УБТЗ гээд ганц компанитай байсан бол Монголын төмөр зам, Зүүнбаян, Тавантолгой төмөр зам төрийн өмчит компани, Болд Ерөө, Монголиан транс ложистик хувийн өмчит төмөр замын компаниуд байгуулагдсан. Төмөр замын суурь бүтэц, вагон зүтгүүрийн үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулах шаардлага бий болжээ.

Энэ талаар "Тавантолгой төмөр зам л гэхэд Уул уурхайн яаманд, Монголын төмөр зам Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, Зүүнбаян, УБТЗ Зам, тээврийн хөгжлийн яаманд харьяалагдан үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Үүнийг цэгцэлж төмөр замын компаниудыг Зам, тээврийн хөгжлийн яаманд харьяалуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Ингээд Зүүнбаян төмөр замыг компанийг татан буулгасан.

ОХУ, Монголын хамтарсан УБТЗ, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам гэсэн төрийн өмчит гурван компани Зам, тээврийн хөгжлийн сайдын бодлого дор үйл ажиллагаагаа явуулахаар болсон"-ыг сайд С.Бямбацогт мэдээллээ.