Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн аялал жуулчлалын салбарт 2022 онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн компаниар Тапатрип шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Туркийн Истанбул хотод жил бүр зохион байгуулагддаг Узакрота аялал жуулчлалын дээд хэмжээний уулзалтад Монгол улсаа төлөөлж Тапатрип ХХК нь Дэлхийн шилдгүүд болох FlyHUB, Hotelrunner, Paximum, Travelcome, Bookworld гэх мэт 82 компанитай өрсөлдөж 2022 оны хамгийн өндөр өсөлттэй /Scale-up/ олон улсын аялал жуулчлалын технологийн компаниар шалгарлаа.

зураг
 

Узакрота Аялал жуулчлалын дээд хэмжээний уулзалт нь онлайн аялал жуулчлалын агентлагууд, агаарын тээврийн компаниуд, зочид буудал, аялал жуулчлалын агентлагууд, аялал жуулчлалын технологийн гарааны бизнес эрхлэгчид, зочлох үйлчилгээний хөрөнгө оруулагчид, венчур хөрөнгө оруулагчид, технологийн компаниуд, түгээлтийн технологийн компаниудын хамгийн том хурал, хэлэлцүүлгийн нэг юм.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь хамгийн нөлөө бүхий арга хэмжээний нэгт тооцогддог бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд байгаа аялал жуулчлалын салбарын хамгийн тод оюун ухаан, мэргэжилтнүүдтэй томоохон компаниудыг холбох талбар болдгоороо онцлогтой.

зураг
 

Монголоос анх удаа Тапатрип ХХК энэ жилийн уулзалтад оролцож компаниа олон улсын талбарт танилцуулахын хажуугаар Үүсгэн байгуулагч З.Батгэрэл үндсэн болон салбар хэлэлцүүлгүүдэд панелистаар оролцож аялал жуулчлалын салбарт шинээр нэвтрүүлээд буй блокчэйнд суурилсан урамшууллын хөтөлбөрөө танилцуулсан нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын сонирхлыг ихээр татаж байлаа.

зураг
 

Энэ удаагийн арга хэмжээнд Их Британи, Балкан, Европ, Ойрх Дорнодын аялал жуулчлалын салбарын 10,000 мэргэжилтэн, 200 илтгэгч оролцсон бөгөөд 7 сэдэвчилсэн зааланд хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдийг тодруулсан юм.

зураг
 

Дээрх томоохон арга хэмжээнд Тапатрип оролцож шилдгүүдийн нэгээр шалгаснаараа дэлхийд гарсан Монголын анхны юникорн компани болох үүд хаалга нээгдэж байна. Олон улсын томоохон төслүүдтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд тун удахгүй нэвтрүүлж хэрэглэгч харилцагч та бүхэнтэйгээ хамт Юникорн компани болно гэдэгт итгэлтэй байна.

Аяллын бүхий л хэрэгцээгээ Тапатрип-ээс сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа. Таны аяллын зөвлөх Тапатрип.

зураг
 

Веб хуудсаар зочлох: www.tapatrip.com

Aппликейшн татах: https://bit.ly/3n2nshi

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.