Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэх талаар хэлэлцжээ.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа хариуцсан агентлаг байгуулахаар болжээ.
Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Бид хөгжлийнхөө тодорхой шатанд гадаадын хөрөнгө оруулагч нарыг Монгол Улсад бизнес хийгээчээ гэж урьдаг. Түүнд зориулж олон төрлийн хууль гаргасан. Үүнтэй нийцүүлээд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулаад ажиллаж байсан ч зогсоогоод байсныг сэргээж байгаа.
Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарсандаа биш цаашид Монгол Улсын эдийн засагт олон төрлийн бизнес хөгжиж байж явах ёстой. Зөвхөн өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр хөгжинө гэвэл дэлхийн улс орнуудаас улам л хоцорно. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих учиртай.
Өнөөдрийг хүртэл Монголд хөрөнгө оруулчихсан байгаа гадаадын хөрөнгө оруулагч нар ихээхэн гомдол гаргадаг. Энэ бүх гомдлыг Засгийн газар хэлэлцэж, тогтоол гаргалаа.
Гадаадын хөрөнгө оруулагч нар юунд гомдол гаргасныг авч үзвэл:
Бүх гомдлыг гаргаад холбогдох сайд, албаныханд шийдэж өгөх чиглэл өгсөн.
Гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийчхээд хамгаалуулах, найдвартай, тайван амгалан байдлаар бизнес хийхийг хүсэж байгаа. Засгийн газрын өнөөдрийн гаргасан шийдвэрийн гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулагч нарын асуудалд анхаарал тавина. Санаа зовж, тэдний хөрөнгө оруулсан эрхээ хамгаалуулах эрхийг гүйцэтгүүлэхэд хувь нэмэр оруулна. Монгол Улсад хөрөнгө оруулаарай, та бүхний эрх ашгийг хангаж явна гэдгээ харуулна.
Цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын гомдлыг судалж, шийднэ.
Хөрөнгө оруулагч нар, хувийн хэвшлийнхэн Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөх хүч гэж үзэж байгаа. Тиймээс энэ чиглэлд онцгой анхаарах нь Засгийн газрын үүрэг" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
|