Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Эргэж ирэхгүй намар” – ХАМГИЙН, ХАМГИЙН

ikon.mn
2022 оны 11 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

95 дахь удаагийн Оскарын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй “Эргэж ирэхгүй намар” уран сайхны киноны ХАМГИЙН, ХАМГИЙН-г хүргэж байна. Уг бүтээл яг одоо бүх кино театруудад гарч байна.

1. Б.АМАРСАЙХАНЫ ХАМГИЙН АНХНЫ НАЙРУУЛСАН КИНО

Монголын экшн, тулаант, зодоонт, адал явдалт киноны “хаан” гэгддэг жүжигчин Б.Амарсайхан найруулагчийн гараагаа том тэсрэлтээр эхлэв. Тэрбээр “Хохирогч”, “Хөх тэнгэрийн хязгаарт” зэрэг 7 киноны зохиол бичиж, 30 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон бол Ерөнхий найруулагчаар ажилласан анхны бүтээл нь “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино юм. 

зураг
 

2. ХАМГИЙН АНХНЫ КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛӨӨР СОНГОГДОЖ ОСКАРТ ОРОЛЦОЖ БУЙ БҮТЭЭЛ

Оскарын наадамд оролцож буй Монгол Улсын 7 дахь бүтээл аж. Гэхдээ онцлог нь энэ жил манай улс Кино урлагийн хуультай бол Кино урлагийн зөвлөлтэй болсноороо анх удаагаа зөвлөлийн хамт олон хэлэлцэж, 2022 онд гарсан бүх бүтээлийг үзсэний эцэст “Эргэж ирэхгүй намар” киног Монгол Улсаа төлөөлж чадах бүтээл хэмээн шалгаруулжээ.

3. ХҮН ХҮНДЭЭ ДАСАХ Л ХЭЦҮҮ БАЙДАГ – ҮЗЭГЧДЭД ХАМГИЙН ИХ ТААЛАГДСАН ЭШЛЭЛ

Киноны гол дүрийн хүү Түнтүүлэйгийн эмээ нь Тулгаа дээр ирэхдээ “Хоол яах вэ ходоодны л ажил. Харин хүн хүндээ дасах л хэцүү байдаг юм” хэмээн зээ хүүгээ хэрхэн түүнд дасаж байгааг хэлдэг. Энэхүү хэсэгт уйлуулахаар хүчилсэн хөгжим эгшиглэхгүй, энгийн нэгэн харилцан яриа мэт боловч танхим дүүрэн үзэгчид нулимсаа арчиж байсан юм.

зураг
 

4. ХАМГИЙН ОЛОН БИЧВЭРТЭЙ КИНО

Кино шүүмжлэгчид, сонирхогчид, нийтлэлчид, сэтгүүлчид, үзэгчдийн шүүмж, сэтгэгдэл маш ихээр хүвэрч буй.

Нэг хоёрхон үгээр бус хэд хэдэн абзац томоохон бичвэрүүдийг продюсер, найруулагч, уран бүтээлчид нь алгасалгүй уншиж, хүн бүрийн өөр өөр өнцгөөс бичиж байгааг, киноны асуудлуудыг маш анзааргатай бичиж байгаад баярласнаа илэрхийлж, сэтгэгдэл уншсан live хүртэл хийж амжсан.

зураг
 

5. ХАМГИЙН ХОЛ ЯВААРАЙ ХЭМЭЭН ЕРӨӨЕ

Сүүлийн үед Монгол кинонууд улам чанаржиж, техникийн шаардлагын хувьд дэлхийтэй эн зэрэгцэж байна. Тиймээс олон бүтээлүүд А листийн кино наадмуудад нээлтээ хийж байна. Тэгвэл Ванкуверын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртсэн “Эргэж ирэхгүй намар” уран сайхны киноны хамт олонд энэ удаад Оскарын наадамд нэр дэвшээрэй хэмээн ерөөе.

Оскарын дараа бусад бүх А листийн наадмууд хүлээж байгаа бөгөөд Монголынхоо нэрийг дуурсгаж, дараа дараагийн бүтээлүүдийн замыг гаргаж түүчээлэхийг уншигчдынхаа өмнөөс хүсье.

зураг