Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

З.Ган-Очирыг чөлөөлж, Н.Цэрэнбатыг "Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүнээр томилжээ

Р.Оюун
2022 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Оюу толгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг томилжээ. Түүнийг томилох шийдвэрийг Засгийн газрын  аравдугаар сарын 5-ны өдрийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Харин З.Ган-Очирыг өөрийнх нь хүсэлтээр "Оюу толгой"-н ТУЗ-өөс чөлөөлснийг албаны эх сурвалж баталгаажууллаа. Тэрбээр 2020 оны аравдугаар сарын 29-нд томилогдож байсан юм. 

Ийнхүү "Оюу толгой" компанид Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Э.Баясгалан, Н.Багабанди, Н.Цэрэнбат нар ажиллахаар болж байна. 

Н.Цэрэнбатын намтар

Боловсролын байдал:

  • 1996 онд Увс аймаг Улаангом 2-р дунд сургууль
  • 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
  • 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр
  • Анги, орос хэлтэй

Ажилласан байдал:

  • 2000-2001 онд Мобиком корпорац
  • 2003-2004 онд “Таван богд” групп
  • 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
  • 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
  • 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
  • 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
  • 2015-2016 онд “Юу Эф Си” группт гүйцэтгэх захирал
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

“Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66%-ийг "Туркойз Хилл Ресурс" шууд бусаар эзэмшдэг бөгөөд "Рио Тинто" тус компанийн гаргасан хувьцааны олонхыг эзэмшдэг.

“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог билээ.