ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүүхдийн парк”-ийн 10 га газрыг тохижуулах ажилд санал авах ВЭБСАЙТ НЭЭГДЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 11 сарын 15
Сурталчилгаа

Рио Тинто Монгол компани Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10 га газрыг ногоон цэцэрлэг хүрээлэн болгон тохижуулж, сэргээн засварлах төслийг эхлүүлээд байна.

Энэхүү ажилд иргэдийн оролцоог хангах зорилгоор тус компани вэбсайт хөгжүүлж, өнөөдрөөс иргэдийн саналыг авч эхэлжээ.

Та энэхүү линкээр орж саналаа өгөөрэй.

зураг
 

Эргэн сануулахад Рио Тинто Монгол ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр НЗДТГ болон Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар нийслэлийн зүрхэн хэсэгт тав тухтай, эрүүл, ногоон орчин бүтээх ажлаа эхлүүлээд байна.

Төслөөр Рио Тинто бүх санхүүжилт, менежментийг хариуцаж ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулна. 4 жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү ажлын эхний 1 жилд бүтээн байгуулалт хийж, сүүлийн 3 жилд арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж олон нийтэд хүлээлгэн өгнө.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.