Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхбаяр: Үнийн хувьсгал эхлүүлж, нэг литр "Эзэгтэй" ургамлын тосны үнийг ₮6,600 болгож байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 8
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Майндтеч” ХХК-иас Ерөнхийлөгчийн "Хүнсний хувьсгал" аяныг дэмжиж, "Үнийн хувьсгал"-ыг эхлүүлж байгаагаа зарлан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус компани нь хар рапсын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрладаг “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж “Эзэгтэй” нэртэй ургамлын тосыг зах зээлд нийлүүлдэг. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Майндтеч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр хүрэлцэн ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье. Манай компани 2012 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлж Эх орондоо ургуулсан Эрүүл хөрсний шим уриатайгаар Эзэгтэй, Оргих ургамлын тосыг дотоодын хэрэгцээнд хүргэж эхэлсэн. Европын жижигт нийцсэн тосны ургамал боловсруулах, цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар тэд жилдээ 30,000 тонн ургамлын тосыг дотоодын болон экспортын зах зээлд нийлүүлэх боломж бүрдээд байна. Манай үйлдвэр химийн бодис хэрэглэдэггүй механик аргаар буюу халуун аргаар халаагаад шахдаг технологи ашигладаг.

 Түүхий эдийн хувьд монгол орны хөрсөнд тариалсан рапсын үрийг ашигладаг. Энэ нь хүний эрүүл мэндэд хамгийн сайн тосны таримлын төрөлд ордог.

Ургамлын тосны үнэ нэмэгдэж буй энэ үед Үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд үнийн хувьсгалыг санаачлан "Эзэгтэй" ургамлын тосны нэг литрын үнийг 6,600 төгрөг болгон энэ оныг дуустал хэрэглэгчдэдээ хамгийн хямд үнээр хүргэх ажлыг эхлүүлж байна. Тэгэхээр үйлдвэрт үүнээс доош үнээр гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна.

Тосны үнээ огцом хямдруулах болсон гурван шалтгаан:

  1. Түүхий эдийн хувьд хангалттай нийлүүлэх боломжтой тариаланчидтайгаа тогтвортой нийлүүлэх гэрээ хийсэн.
  2. Төрөөс хүнсний хувьсгал санаачилсан бөгөөд дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг НӨАТ-аас он дуустал чөлөөлсөн
  3. Реклам сурталчилгаанд их мөнгө зарцуулахгүй. Ингэснээр ургамлын тосны дотоодын үйлдвэрлэлдээ хувьсгал хийх боломжтой үнэ гэж харж байна” гэв.

Энэхүү ажил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй хүнсний хувьсгал бодит ажил болж байгаа эхний ажил гэж харж байгаа бөгөөд “Майндтеч” компанийн зүгээс бусад үндэсний үйлдвэрлэгчдийгээ үнийн хувьсгалд нэгдэхийг уриаллаа. 

зураг
 
зураг
 
Майнд Теч ХХК-ийн Эзэгтэй ургамлын тосны Сэлэнгэ үйлдвэрийн зураг
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ВИДЕО: