Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батсайханы 2022 оны 09 дүгээр сарын 21-ний А/76 захирамжийн дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Харах Өнцгөө Өөрчилье" сургалтыг 2022 оны 10 дугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү сургалтын зорилго нь ахлах ангийн сурагчдад хууль, эрх зүйн мэдлэгт ойлголт өгөх, хувь хүний хандлага, хүүхдийн хүмүүжил, харилцааг сайжруулах болон сургуулийн орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд эерэг хандлагыг түгээж, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхэд оршино.
Одоогийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 3000 гаруй сурагчдыг “Харах өнцгөө өөрчилье” сургалтад хамруулаад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!