• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сургууль яг л үйлдвэр шиг нэг л хэвийн бүтээгдэхүүн гаргаад байна...

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 26
Сурталчилгаа

Яг л нэг хэвийн томчуудын үгийг сонсдог, номхон зогсдог, багшийн үгээр нам болдог, хэт их мэдээлэл, мэдлэгээр бөмбөгдүүлсэн төгсөгчид гаргасаар байх уу? Үүний хор уршиг бол буруугийн хажуугаар дуугүй өнгөрдөг, хүлцэнгүй, шүүмжлэлт сэтгэлгээгүй иргэд бид өөрсдөө шүү дээ.

зураг
 

Хүн ер нь яаж хөгждөг, яаж суралцдаг вэ?

Эргэн тойрноосоо харж, ажиглаж, үлгэрлэж, түүнээсээ авсан урам зоригоороо оролдож, хийж, туршиж, алдаж байж суралцдаг.

Хөлд орж байгаа хүүхдийг бодоод үзье, хэдэн удаа унаж босож байж чөлөөтэй алхаж чаддаг болдог билээ.

Тийм ч учраас бид хүүхдүүдээ алдахыг, оролдохыг, шинэ юм туршихыг дэмжих хэрэгтэй. ЭРХ ЧӨЛӨӨГ нь олгоод давхар ХАРИУЦЛАГЫГ нь үүрүүлье.

Төр засаг, багш нар, эцэг, эх асран хамгаалагч нар, улсын, хувийн сургуулиуд гээд бүгдээрээ нийлж БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛТИЙГ хамтдаа хиймээр байна.

Энгийн үйлдлээс эхлүүлье, бие биеийнхээ хийж байгаа зүйлүүдийг мэддэг, хоорондоо танилцуулдаг, санаа авч хэрэгжүүлдэг болцгооё. Бие биеэ дэмжмээр байна. ХАМТАРМААР БАЙНА.

Академик мэдлэг маш чухал, гэхдээ өөрийгөө бүрэн таниагүй, эрүүл бус дадалтай, тодорхой хэмжээнд хайрцаглагдсан, бусдыг ойлгодоггүй, үзэл бодлоо зөвөөр илэрхийлж чаддаггүй, хамтардаггүй, өгдөггүй хүн ТҮМ БУМ академик мэдлэгтэй байгаад хэнд ч хэрэггүй шүү дээ өнөөгийн нийгэмд.

БИД сургуульд алдахыг нь, сэтгэл зүйгээ танихыг, эрүүл дадал зуршилтай байхыг нь, шударга байх, мэдрэмжтэй байхыг нь зааж, чиглүүлж, үлгэрлэж чадаж байгаа болов уу? Томчууд бид шаарддаг шигээ байдаг бил үү?

ТОМҮЖИН АЛТЕРНАТИВ СУРГУУЛЬ энэ бүгдийг Элф хөтөлбөрөөрөө дамжуулан хэрэгжүүлж, Монголын хөрсөн дээрээ буулгахыг хичээж явна. 3 дахь хичээлийн жилийнхээ нүүрийг үзэхдээ олон ч зүйлийг оролдож бас алдаж байна, алдаж байгаагаа сайжрах орон зай байна гэж хараад урагшаа давшилсаар, сайжруулсаар…

БИД сургалтын арга барилдаа ТӨСӨЛД суурилж суралцах буюу PROJECT BASED LEARNING ашиглан хэрэгжүүлдэг.

зураг
 

9-12-р ангийн сурагчид маань 6-н долоо хоногийн турш төслийн төлөвлөгөөгөө бичиж, судалгаа хийж, хөрөнгө оруулалтаа босгож тодорхой бүтээгдэхүүнүүд гаргахыг зорьдог. Энэ явцдаа олон зүйл дээр алдаж, оролдож, мэдэрч, туулсан байдаг. Гаднын компани дээр төслөө танилцуулаад хөрөнгө оруулалтаа авсан нь байхад, Хөвсгөл явж төслөө хэрэгжүүлсэн нь ч байна.

2022-2023 оны хичээлийн жилийн эхний улиралд:

  1. 9-р ангийнхан Digital Art төслийн хүрээнд animation хийв.
    Төслийн үр дүнд сурагчид Мэдээллийн технологи, дизайн технологи академик хичээлүүдийн хүрээнд агуулгаа судлан нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн богино хэмжээний animation бүтээж байна.
  2. 10-р ангийнхан Nature Science төслийн хүрээнд шинжлэх ухааны мини музейн бүтээлүүд хийхээр зорьж ажиллав. Төслийн үр дүнд сурагчид Хими, Физик, Биологи, Эрүүл мэнд гэсэн хичээлүүдийн хүрээнд байгалийн шинжлэх ухааны үзэгдэл, үйл явцыг харуулсан бүтээгдэхүүнүүд хийж олон нийтэд танилцуулна.
  3. 11-р анги Social Science төслийн хүрээнд Түүхэн газруудын өв соёл, дурсгалыг хамгаалах, олон нийтэд таниулах.
    Төслийн үр дүнд сурагчид Түүх, Нийгэм судлал, Газарзүйн хичээлүүдийн хүрээнд агуулгуудаа судалж Монголынхоо түүхэн газар нутаг, бие өв соёлыг хамгаалах гарц, шийдэл, нийгэмд өв соёлоо хамгаалах эерэг давлагааг үүсгэх зорилготой.
  4. 12-р анги ART-н төслөөрөө дамжуулан БИ ЯГ ХЭН ЮМ БЭ? ӨӨРИЙГӨӨ ЯАЖ БУСДАД  ИЛЭРХИЙЛЭХ ВЭ? гэсэн асуултад урлагаар дамжуулан хариулна. Өөрсдийн илэрхийлэмж бүхий уран зураг, хувцас загвар, үгэн урлаг, элсэн бүтээл, хийлийн аялгуу гэх мэтийн олон нийтэд танилцуулна. Мөн 12-р ангийн зарим сурагчид маань SOCIAL ENTERPRISE буюу нийгэмд ээлтэй гарааны бизнесээ эхлүүлэн танилцуулах юм.

Манай сурагчдын төслийн үр дүнгийн тайланд ирж шүүмж, сэтгэгдлийг харамгүй хайрлаж, юуг яаж хийсэнтэй танилцахыг нийт сурагчид, эцэг, эх, багш нар, бусад сургуулийнхан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өргөнөөр ирж оролцохыг УРЬЖ БАЙНА.

зураг
 

ТӨСЛИЙН ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН:

Хэзээ:  

  • X.29-ний Бямба гарагт 14:00 цагт НЭЭЛТИЙН үйл ажиллагаатай ба үзэсгэлэн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ       
  • X.30-ны Ням гарагт 10:00-18:00 цагуудад нээлттэй.

Хаана: Монгол Арт галлерей /Дүнжингарав худалдааны төвийн чанх урд/

Төлбөр: Үнэ төлбөргүй ба анги хамт олноороо ирсэн тохиолдолд бүртгэж аваад эргээд бидний зүгээс тухайн ангид нь төсөл хэрэгжүүлэх сургалт орох болно. Ангиараа ирэхээр бол манай Томүжин сургуулийн фэйсбүүк хаяг руу чатаар урьдчилж холбогдоорой.


ХҮЧИРХЭГ АМЬДРАЛД ХАМТДАА

ТОМҮЖИН АЛТЕРНАТИВ СУРГУУЛЬ

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.