Б.Сувд: Дотоод орчинд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллаа эргэн сэргээх нь чухал
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэж байна.
Энэ талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн дарга Б.Сувд "Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна. Тиймээс амны хаалтаа зүүж халдвар хамгааллаа эргэн сэргээх нь чухал. Ялангуяа, дотоод орчинд амны хаалтаа зүүж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай байгаа юм.
Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд зөв ханиаж, найтаах соёлыг хэвшүүлэх нь зүйтэй. Энэ соёлыг олон нийтийн газарт түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Гараа тогтмол савандаж угаах нь халдварт өвчнөөс сэргийлэх чухал арга хэмжээ юм.
Бага насны хүүхдэд ханиад томуугийн шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөе. Хүүхдийнхээ дархлааг сэргээх шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, дулаан хувцас өмсгөх хэрэгтэй. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илрэхэд хэнэггүй хандаж болохгүй. Бага насны хүүхдэдээ дур мэдэн эм өгөхгүй байхад анхаарах хэрэгтэй” гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
