Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутагт шилжин суурьшсан иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх шийдлийг оруулж ирж байна"

Т.Саран, iKon.mn
2022 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:40 2022/10/07

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/503823954997035

Төсвийн хуультай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэдэн тэрбум төгрөгийн ямар хэмжээний газрыг үнэгүй өмчлүүлэх талаар асуув. 

Сангийн сайд Б.Жавхлан "3.3 сая хүн амын тал нь нийт газар нутгийнхаа 0.3 хувьд нь төвлөрч амьдарч байна. Газар нутгийнхаа нэг ч хүрэхгүй хувь дээр хүн амын тал хувь нь амьдарч байгаа нь хөгжлийн тэнцвэртэй бус байдалд нөлөөлж буй гол хүчин зүйл болсон.

Яагаад орон нутагт аз жаргалын индекс муу байна, Улаанбаатараас хөдөө рүү чиглэх хөдөлгөөн муу байгааг судалсан. Ингээд судлаад үзэхэд хамгийн нэгдүгээр асуудал газрын харилцаа байна.

Монгол Улсын иргэн бүр нэг удаа үнэгүй газар өмчлөх эрх үүссэн. Энэ нь Улаанбаатарын бүсэд шигдээд байх бас нэг шалтгаан болоод байгаа. Тиймээс орон нутагт шилжин суурьшихад энэ эрхийг дахин нэг удаа эдлэх боломжийг олгоё гэсэн шийдлийг оруулж ирж байна.

Энэ нь төсвийн орлого, зарлагаас илүүтэй хөгжлийн бодлогын асуудал юм" хэмээн хариуллаа. 

16:21 2022/10/07

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

14:34 2022/10/07

ВИДЕО 1:

https://www.facebook.com/iKonNews/videos/6165110416852020

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7,755 хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 34,398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлж байна.

Танхим, цахим хослуулан хоёр үе шаттайгаар бэлдэж, 1,000 гаруй багш ажлын байртай боллоо.

Сургууль цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулсан түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарыг сайжруулах асуудал байна. Сургалтад ашиглагдаж буй 145 сурах бичигт дүн шинжилгээ хийж ажиллаа.

Ингэхэд боловсролын түвшин, анги хоорондын агуулгын уялдаа холбоо хангалтгүй, агуулга, арга зүй нь амьдралд нийцтэй биш, хөтөлбөрт туссан шинэлэг агуулгатай зөрчилддөг зэрэг агуулгын болон арга зүйн зөрчил их байна.

Сургалтын хөтөлбөрийн арга зүйд сэргээн санах, ойлгох, хэрэглэх түвшний буюу доод эрэмбийн ур чадварыг түлхүү дэмждэг. Харин үнэлэх, бүтээх түвшний ур чадвар дээд эрэмбийн ур чадварыг дэмжсэн дасгал даалгавар цөөн боловсруулсан байгаа нь үнэлгээгээр тогтоогдоод байна" гэлээ. 

14:08 2022/10/07

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг салбарын сайд танилцуулж байна. 