Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын нөөц есдүгээр сард өмнөх сараас 3.7 хувиар нэмэгджээ

ikon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны вебсайтад мэдээлснээр гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2.8 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн байна. Тодруулбал 9 дүгээр сарын эцсийн байдлаар валютын нөөц 2,794.6 сая ам.доллар байгаа нь өмнөх сараас 3.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Оны эхний 8 сард нүүрсний экспорт саатаж, ам.долларын орох урсгал хумигдан валютын нөөц тасралтгүй буураад байсан юм. Харин 9 дүгээр сард энэ хандлага өөрчлөгдсөнөөр валютын нөөц өсжээ.

9-р сард ам.долларын дараах урсгалууд орж ирсэн талаар мэдээллүүд гараад байгаа билээ:

  1. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 100.0 сая ам.долларын хэмжээтэй санхүүжилт олгосон (Эх сурвалж АХБ: www.adb.org/mn/news)
  2. Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт юм (Эх сурвалж Монголбанк: www.mongolbank.mn/news)
  3. 9 дүгээр сард экспортын орлоготой ААН-үүдийн Монголбанканд худалдсан валютын дүн оны эхний 8 сарын дунджаас 100.0 сая орчим ам.доллароор нэмэгдсэнийг албаны эх сурвалж мэдээлж байна. Тэр дундаа нүүрсний экспортоос олох гадаад валютын сарын орлого 2021-2022 оны дээд хэмжээнд хүрчээ (Эх сурвалж: Монголбанк).
  4. Нүүрсний экспорт 9 дүгээр сард 4 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өмнөх саруудад дунджаар 1.9 сая тонн байсан хэмжээнээс 2 дахин өссөн үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Монголбанк