Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт Капитал 17.5%-ийн өгөөжтэй, "Нөмөр" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны урьдчилсан захиалгаа авч эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны есдүгээр сарын 21-ний ээлжит хуралдаанаар “Нөмөр Кредит” ББСБ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрлөө авчээ. Тус бүтээгдэхүүний Андеррайтераар зах зээлд тэргүүлэгч “Голомт Капитал ҮЦК” ажиллаж байна.

Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 11.0 тэрбум төгрөгийн автомашины 100% хэвийн төлөлттэй зээлийн багцаар баталгаажсанаараа онцлогтой юм.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:

  • Нэгжийн нэрлэсэн үнэ: ₮100,000
  • Хүү: жилийн 17.5% (улирал тутам төлөгдөнө)
  • Хугацаа: 24 сар
  • Хүүний татвар: 5%
  • Үндсэн төлөлт: Анхдагч зах зээлийн арилжаа хаагдсанаас хойш 12 дахь сард 50%, хугацааны эцэст 50%-ийн төлөлт хийгдэнэ.

НӨМӨР КРЕДИТ АССЕТ ХБҮЦ-НЫ ДАВУУ ТАЛУУД

  1. ХБҮЦ-ны үнийн дүн 10.0 тэрбум төгрөг бөгөөд энэ нь автомашины зээлийн багцын ердөө 65%, өөрийн хөрөнгийн 57%-тай тэнцэхүйц дүн юм.
  2. Нээлттэй ХБҮЦ нь 5%-ийн татвартай тул ХБҮЦ-ны 17.5% хүү нь хаалттай бондын 18.5%-ийн өгөөжтэй дүйцэхүйц байна.
  3. 100% автомашины зээлийн багцаар баталгаажсан ба автомашины зээлийн багцын барьцаа хөрөнгийн дүн 17 тэрбум төгрөг байна.
  4. Барьцаалагдаж буй зээлийн багц болон зээлдэгч нь хуулийн болон санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тухай “Өмгөөллийн Хаанлекс Партнерс” ХХН, санхүүгийн “Мүүрь Аудит” ХХК нь дүгнэлт гаргасан.
  5. Нэг зээлийн дундаж дүн 19 сая төгрөг байгааг нь төвлөрөл багатай буюу эрсдэл бага
  6. МХБ-ээр арилжаалагдах тул хөрвөх чадвар өндөртэй буюу хугацаанаас нь өмнө нь буцаан  худалдах боломжтой. Түүнчлэн хөрөнгийн зах зээл дээрх бусад бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад бодит өгөөж өндөр.

АРИЛЖААНД ОРОХ ЗААВАР

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудад хандан үнэт цаасны дансаа нээлгэнэ.

Урьдчилсан захиалга өгөх холбоос: forms.gle/bCRFBFH3SLXHYJKU8

Дэлгэрэнгүй мэдээллийг: numur.golomtcapital.com 

Голомт Капитал ҮЦК холбогдох утасны дугаар: 7012-1530, 8888-0272, 88115306, 8610-5050, 9490-4321

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.