ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Шалгалтдаа тэнцээгүй эмч нарыг улсын зардлаар резидентэд сургах квотод багтаах нь шударга бус"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Эмч нарын үндсэн мэргэшлийн сургалт буюу резидентийн 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан.

Гэвч дээрх элсэлтийн шалгалт нь эмч нарын дунд шударга бус байдлыг бий болгож байгааг шалгуулагчид эсэргүүцэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд шаардлага тавьжээ.

Тодруулбал, их эмчээр төгсөгчид хоёр жилийн дараа үндсэн мэргэшил олгох курс буюу резидентэд суралцах ёстой байдаг. Ингэхдээ тэд улсын болон хувийн зардлаар гэсэн хоёр ангиллаар Эрүүл мэндийн хөгжлийн төв болон АШУҮИС-д элсдэг бөгөөд улсын зардлаар сурах эмч нарыг зөвхөн цаанаас тогтоосон квотын дагуу ЭМХТ элсүүлдэг аж.

Гэвч шалгалтад тэнцээгүй болон шалгалт өгөөгүй улсын эмч нарыг тухайн квотод зориуд багтаахаар сул үлдээж байгаа нь шударга бус гэж шалгуулагчид үзэж байна.

Энэ тухай нэрээ нууцалсан эмч хэлэхдээ "Улсаас зардлыг нь олгож байгаа резидентийн квотод бүх эмч нар шалгалтын оноогоороо шударга жагсах ёстой.

Гэтэл Эрүүл мэндийн хөгжлийн төв хувийн эмнэлэгт эсвэл бүр эмчээр түр хугацаанд ажиллаагүй хүмүүсийг резидентээр сурах ямар ч боломж үлдээхгүй байна. Тодруулбал, улсын эмнэлэгт ажилладаг эмч нар улсын зардлаар суралцах хүсэлтээ тус төвд гаргадаг. Тэдний хүсэлтийг ЭМХТ хүлээж аваад хувийн зардлаар сурах хүмүүстэй хамт нэгдсэн шалгалт авдаг.

Ингэхдээ улсын эмнэлэгт ажилладаг эмч нарыг тухайн шалгалтдаа тэнцсэн эсэхээс үл хамааран улсаас олгосон квотод багтаан суралцуулах нь шударга бус явдал. Бид хувийн зардлаар ч болов сурах гээд нүдээ чилтэл тест хараад ч шударгаар үнэлэгдэхгүй байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв улсын зардлаар сурах хүсэлтэй эмч нарын оноо нь тухайн үндсэн мэргэшлийн шалгалтын босгыг давахгүй байсан ч автоматаар квотод багтааж байна. Хүний сурах хүсэл, оюуны түвшнийг ингэж ялгаварлаж болохгүй. Тиймээс энэ эмч нарыг шударга өрсөлдүүлж сургах ёстой гэх шаардаж байна.

Бүр улсын зардлаар сурах хүсэлт гаргасан мөртлөө шалгалтдаа ороогүй зарим хэнэггүй эмчийн орон тоог үлдээчихсэн байгаа нь бухимдал төрүүлж байна.

Ядаж шалгалт өгөөгүй хүмүүсийн орон тоонд хувиараа шалгалт өгөөд улаан шугамд тэнцээгүй хүмүүсийг оноогоор нь жагсааж резидентийн квотод оруулж өгөхийг шаардаж байна.

Энэ нь резидентэд сурахаар бэлдсэн олон эмч нарын сурч хөгжих хүсэлт тэмүүллийг боогдуулсан явдал гэж харж байна" гэлээ.

Тэдний тавьж буй шаардлагын хариуг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 14:00 цагт өгөх аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.212.119.10] 2022/10/1
Нээлттэй нийгэмд нээлттэй шалгалт ав балай шалгалтаа цуцал
0 | 0 Хариулах
Иргэн [103.212.119.10] 2022/10/1
Хүний амь хариуцсан мэргэжлийг ингэж болохгүй шалгалтаа цуцал нээлттэй шалгалт ав
0 | 0 Хариулах
ИРГЭН [66.181.185.165] 2022/9/28
Эрүүл мэндийн салбар удирдлага зохион байгуулалтгүй болсон. Морь унасан толгойгүй хүн гэгчээр. Хүнсний аюулгүй байдал алдагдаж өвчин зовлон ихсэхэд эмч нар зоолж хүн ардынхаа эрүүл мэндэд анхаарахын оронд энд тэндхийн хагалж огтлох аргыг л нэвтрүүлж дундаас нь мөнгө цохих аргыг сүвэгчилж суудаг болсон. Хорт хавдар ихсээд байгаагийн үндсэн шалтаг шалтгааныг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан таниулж ухуулахын оронд цус өтгөрөөгүй гэх мэт худал тайлбар тавьж мэргэжлийн давуу байдлаа сөргөөр ашиглаж байгаа. Муу муухайгаа мэдэхгүй дотоод "эв нэгдлээрээ" нэг нэгнийхээ бизнесийг дэмжиж эм тариа эмчилгээг хувийн эмлэг аптекуудаар хийлгэж саймширна. Ард иргэд өвчтэй хүндээ санаа зовсондоо бухимдвал "ингээд" гээд эмчилгээг буруу тийш эргүүлж амь насанд нь ч хүрч чадах хатуу сэтгэлтэй нь олширсон.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.23] 2022/9/28
74 onootoi emch orj chadahgui hooson hotsrood, bvten jil shalgaltad beldsen hicheel zvtgel tsag hugatsaa n talaar ungurch bhd , ulsiin kwotod ulsiin zardlaar suraltsah emch n 33 onootoi tentssen ch bh shig. Shudarga l baichih
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.74] 2022/9/28
Монгол Орос эмч нар новш.
0 | 3 Хариулах
Зоч [122.201.22.68] 2022/9/27
Өө золиг гэж рездент эмч гээд л байсан шалгалтандаа унасан нь байсан юм уу андуурч байж дээ бүгд маш чадвартай зөв сэтгэл зүрхтэй санаа нь цайлган хүнийг мөнгө гэж өөрчлөлттэй хардаггүй эмч л жинхэнэ эмч гэгдэх байх
1 | 0 Хариулах
Эмч [139.5.216.18] 2022/9/27
Сайн эмч болохын төлөө энэ олон жил ,мөнгө санхүү,цаг хугацаа,сэтгэл санаа ,гэр бүл гээд бүхий л зүйлээ зориулж байхад ядаж шударга байгаач Энэ шударга бус байдал үргэлжилсээр байвал эмчээр ажиллах хүн олдохгүй байх вий дээ
1 | 0 Хариулах
??? [202.9.46.230] 2022/9/27
Сургууль хөгжлийн төв хоёулаа ялгаагүй бөөн хахууль мөнгө
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.56] 2022/9/27
Мэргэшсэн эмч дутуу байна гээд байхийм . Залуучууд сурьяа мэргэшьe гэхээр янз бүрийн квот энэ тэр тавиад байхийм. Сурч л байг л дээ. Мэргэшиж л байг л дээ. Сайн эмч болно гэдэг чинь төгссөн сургуулиаасаа биш хувь хүнээсээ л хамаардаг шүү. Дээр үeд 3 сарын курс төгсөөд л нарийн мэргэжил эзэмшдэг байсан. Харин ч 6 жил дээр нь 2 жил рeзидeнтэд сургаад явбал ядахдаа салбарын эмч нарын чадамж нь дээшилмээр л санагдах уим. Рeзидeнтийг хумих биш харин ч албадан болгоод сургалтын чанар дээр анхаармаар санагдана. 8 жил сурсан эмч нартай л болно ш дээ.
2 | 0 Хариулах
Аня [66.181.177.185] 2022/9/27
Тиймээ тэр эзэнгүй сул үлдсэнийг яг хэнд хадгалаад байгаан болоо .Байгуулгын захиалгыг он өмнө аваад 2сард батлаад тоогоо гаргадаг гэсэн хэрнээ энэ үлдсэн орон тоо юуны нөөц болгоол хадгалаад байгаан авилгал уу бас эргэлзээ байнадаа АТГ шалгуулмаар ч юм шиг
0 | 0 Хариулах
Малнууд [202.126.90.10] 2022/9/27
Эргүү малнуудаа улс нь хэнийгээ сургахаа мэддэг юм байгаа биздээ . Хувь бол хувараа өгсөн хүмүүстэйгээ өрсөлдөнө биздээ багтаагүй байж үхэл царайлаад . Чи тэгвэл улсын эмнэлэгтэй хүслэт гаргаад сурлдаа чамайг тоож төрийн зардлаар сургахгүй шдээ
0 | 4 Хариулах
l [66.181.186.241] 2022/9/27
ulsiin ariin haalga uu ooroo chavaasda chi mongiig ni ogson bolhoor l chamaig toojdee tarhiaraa orj chadahgvi chamshig gainuud l busad emch nart lai bolj bgam mal mini
0 | 0 Хариулах
t1 [66.181.177.89] 2022/9/28
Cham shig humuus bga bolohoor uls hugjihguiee gej
0 | 0 Хариулах
Вовка [66.181.191.193] 2022/9/27
Салтгар халтар хар чавганц Сарангэрэлийн замруулсан бас нэг амьдралаас тасарсан шийдвэр
1 | 0 Хариулах
Зоч [122.201.22.68] 2022/9/27
Эм-н салбар эхлээд өөрсдөө эрүүлжих хэрэгтэй наад захын бохир бизнесээс ангид нэгэнт эмч болохыг хүссэн залуусыг маш чанартай заавал сургах хэрэгтэй шалгалтаар унагая гэвэл яаж ч болно
2 | 0 Хариулах
зочин [202.179.24.135] 2022/9/27
Эмч бэлддэг бүх их сургуулийг аттестачлах, багш нарын түвшийг тогтоосон шиг эмч нарынхыг тогтоох хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.107] 2022/9/27
Эмч нарыг маш өндөр шалгуураар бэлдэх хэрэгтэй. Юу ч мэдэхгүй ар өврийн хаалгаар ороод ирсэн, яаж эмч болсон юм гэмээр юмнууд хүний амиар тоглоод байж байна.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.128] 2022/9/27
Эмч мэргэжилээр төгсөгчидөө та нар резидентийн шалгалтанд анагаахын сургуулын 1-3 -р курсд үзсэн хичээлээр авхад ташраараа унаж байгааг одоо юу гэж ойлгох билэээээээээээ Новшын хувийн анагаахын сургууль төгсөгчид өө
7 | 0 Хариулах
g [66.181.186.241] 2022/9/27
ulsiin surguuli togoschood daraltaa vzej chadahgvi baachka bnshd ee uls geheer tiim mundag ymuu bitii ineed hvrgeed bai mongoor surchaad olon ym bitii vmhii amaaraa hutsaad bai
0 | 1 Хариулах
Зочин [97.92.250.246] 2022/9/28
ashuis tugschud daraltaa uzej chadku bh bolomjgude.
0 | 0 Хариулах
Иргэн [122.201.21.254] 2022/9/27
Энэ асуудалыг шийдэхгүй бол хахууль өгч рецдентэд орж бн угаасаа мөнгө төгөргийн өгхгүй бол орж чаддаггүй гэсэн яриа маш их бн шударгааг номоо уншиж шалгалтаа өгч ордог болмоор бн
2 | 0 Хариулах
Зочин [202.179.24.135] 2022/9/27
Эмнэлгийн мэргэжилтний дипломыг баталгаажуулах хэрэгтэй дээ.
2 | 0 Хариулах
Эмч хуульч гэдэг хүн [202.9.46.56] 2022/9/27
Эмч хуульч гэдэг хүн өргөсөн тангарагтаа үнэнч, сэтгэлтэй байх ёстой. Хэцүү гэвэл бүх л ажил хэцүү ш дээ. Мэргэжилдээ үнэн сэтгэлэсээ дурлах ёстой юм уг нь.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.131] 2022/9/27
Арийн хаалгаар эмчийн мэргэжлийг хагас дутуу эзэмшсэн алуурчин эмч нар олон байгаа.
9 | 1 Хариулах
Зочин [192.82.75.114] 2022/9/27
ҮНЭН ШҮҮ ДЭЭ.
4 | 1 Хариулах