Хямд тийз авах АРГУУД
Хэрхэн хямд аялах, төлөвлөгөөгөө яаж гаргах талаар дараах зөвлөгөөг хүргэе.
Аяллаа эрт төлөвлөвөл хямд тийз олддог
Аяллаа аль болох эрт захиалбал хямд билет олддог. Билет захиалах үеийн дүүргэлтээс хамаардаг тул эрт захиалах тусам хямд тийзээр аялах боломжтой. Онгоцны дүүргэлт ихэссэн тохиолдолд хямд суудлууд хамгийн түрүүнд дуусдаг учир аяллаа эрт төлөвлөхийг хичээгээрэй.
Аяллаа хамгийн багадаа 4-8 долоо хоногийн өмнө төлөвлөж сурах нь чухал. Ингэснээр хямд үнээр аялах боломжтой.
Олон улсын судалгаанаас харахад гадаадын аялагчид 12 долоо хоногийн өмнө аяллаа төлөвлөж эхэлдэг.
Онлайнаар захиалбал хямд байдаг
Онлайнаар билет захиалах нь хямд тусдаг. Учир нь захиалга хийх үед хэн нэгэн ажилтан таны захиалгыг хийхгүй тул ажиллах хүчний зардал хэмнэгдэнэ. Та онлайн захиалгыг сонгож цаг хугацаа мөнгөө хэмнээрэй. Утсаар захиалга өгөх эсвэл үйлчилгээний ажилтантай харьцахад хугацаа их алддаг. Харин Tapatrip.com вэб сайт болон tapatrip аппликейшнээс сонгосон өдрийн нислэгийн үнийг харахаас гадна ойрын 7 өдрийн хямд үнэтэй тийз болон автоматаар өөр өдрийн хамгийн хямд үнэтэй билетийг санал болгодог.
- Утсаар асуувал зөвхөн асуусан өдрийн билетийн үнийн мэдээлэл авч болдог бол тапатрипээс 7 өдрийн хамгийн хямд билетүүдийг харах боломжтой байдаг.
- Монголоос нисэж байгаа нислэгүүдийг орой болон шөнийн цагаар хайвал хямд үнэтэй билетүүдийг олох боломжтой байдаг.
- Онлайнаар билет захиалах нь цаг хэмнэхээс гадна, хүн ажиллуулах зардал бага учир хямд байдаг.
- Бусад бүх билетийн кассуудын бичдэг билетүүдийг бүгдийг нь онлайнаар харах боломжтой буюу нийт 239 авиа компанийн нислэгийн мэдээллийг харж болох юм.
ВИДЕО: Чөлөөт аялал
Хэрхэн хямд буудал олох вэ?
Одоогоор олон улсын зочид буудал санал болгодог ганц ч компани байхгүй байгаа. Харин тапатрипээс нислэгийн тийзээ авсан хүн дэлхийн 1.5 сая буудлыг өөр хаана ч байхгүй хямд үнээр авах боломжтой байдаг.
Бас нэг асуудал нь олон улсын долларын карт байхгүй бол зочид буудлын төлбөр хийхэд асуудал үүсдэг. Харин тапатрипээр монголд байдаг бүх төлбөрийн системээр төлбөрөө хийх боломжтой.
Дэлхийн хаана ч очсон тапатрипийн 24 цагийн харилцагчийн зөвлөх танд тусална. Тапатрип-ээс онгоцны тийз авсан бол зочид буудлыг бусад газруудаас илүү хямд захиалаарай.
Хямд тийз, төлбөр, аяллын захиалгаа хэрхэн шийдэх вэ?
Нислэг, буудал, галт тэрэг, автобус, аялал гээд энэ бүх үйлчилгээг tapatrip аппликейшн ашиглан нэг дороос авах боломжтой. Аппликейшн доторх чатаар ажилтантай харилцаж, аяллын бүх төрлийн зөвлөгөө мэдээлэл аваарай.
Таны өмнө нь аялж байсан захиалгууд бүгд хадгалагдана. Аппликейшнийг татаж аялалд гарснаар суух, буух хугацааг мэдэгдэх мэдэгдэл очдог. Ингэснээр зорчигчид өөрийн цаг заваа тохируулж, тухтай аялах боломж бүрдэж байна.
Аялсан километр тутамдаа оноо цуглуулж, урамшуулал авах боломжтой. Түүнийгээ нислэг, галт тэрэг, автобусны үйлчилгээнд эргүүлэн ашиглаарай.
Вэб: www.tapatrip.com
Фэйсбүүк пэйж: Tapatrip
Бүх билет таны утсан дээр байна
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
