Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эсрэг хүйстнээ найрах нууцаас...

ikon.mn
2022 оны 9 сарын 15
Сурталчилгаа
зураг
 

Энэ 7 хоногийн Баасан, Бямба, Ням гарагуудад Сүхбаатарын талбайд болох Номын баяр дээр зөвхөн 51 дүгээр асарт борлуулах “Эсрэг хүйстнээ найрах нууц” номын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Тус ном номын дэлгүүрүүдэд тавигдаагүй бөгөөд зохиогч үлдсэн цөөн хэвлэмэл хувиа зөвхөн номын баяраар борлуулж байгаа аж.



1. Секс бол эрчүүдийг татах урхи, тэднийг өөрийн болгох дөнгө биш. Бүсгүй та хиймээр байгаа бол хий. Хиймээргүй байгаа бол битгий хий.

2. Харилцаа бол 2 урсгалтай байх учиртай. Өгнө. Авна. Буцаагаад өгнө. Авна. Эхнэр нөхөр, залуу бүсгүйн хэн нэгэн нь дандаа өгөөд, аваад байж таарахгүй. Хэрэв тийм бол эрүүл харилцаа биш байна.

3. Эрэгтэй хүн асуудалтай эмэгтэйд татагддаг. Эр хүн эмэгтэй хүний хувьд “баатар” нь байхыг хүсдэг. Тийм учраас түүнд туслахыг хүсдэг.

4. Эмэгтэй хүн мөн л асуудалтай залууд татагддаг. Яагаад гэвэл түүнийг өөрчилж чадна гэж итгэдэг. Гэвч харамсалтай нь ...

5. Хосын харилцаанд эр хүнд ажил хэрэгтэй. Тэд өөрсдийгөө “хэрэгтэй” гэдгийг мэдэхийг хүсдэг. Гэтэл зарим эмэгтэйчүүд эрчүүдийн хийх ёстой ажлыг өмнөөс нь хийж эрчүүдэд “мундаг” гэдгээ батлан харуулах боломж олгодоггүй. Тийм учраас эрчүүдээс тэдний сайн хийж чаддаг, үзүүлж чадах тусламжийг гуйхад дуртай байдаг. Учир нь тэдэнд өөрсдийгөө гайхуулах сайхан шалтаг болдог учраас. 

6. Эр хүн зөвхөн өрөөнд байгаа хамгийн хөөрхөн охиныг өөрийн болгох гэж уралддаг. Тиймээс гэр бүл болохоос өмнө юм үзэж нүд тайлах хэрэгтэй.

7. Эрчүүд эмэгтэйчүүдтэй эрэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцах гэнэ. Бас бүсгүйчүүл эрчүүдээс эмэгтэй хүний гаргах зан ааш, хариу үйлдлийг хүлээнэ. Энэ нь эсрэг хүйстнүүдийн үл ойлголцлын гол эх үүсвэр болдог байна.

8. Эрчүүд бол бамбар. Учир нь тэд таалагдсан эмэгтэйгээ харахаараа дур хүсэл нь бамбар мэт дүрэлзэн асдаг. Гэхдээ бас бамбарыг усанд дүрэх мэт маш хурдан унтардаг.

9. Эмэгтэйчүүдийн дур хүсэл эсрэг хүйстнээ хараад бамбар мэт гэнэт бус аажмаар асдаг. Эмэгтэйчүүдийн дүр хүсэл унтрахдаа бас удна. Тийм учраас тэднийг зуухтай зүйрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, уурлуулсан бол “зуух”-ыг халуун дээр нь аргад.

зураг
 

10. Эмэгтэйчүүдийн нэг алдаа бол эрэгтэй хүн өөрийг нь хараад дур хүсэл нь асаж байгааг хараад энэ надтай тууштай үерхэх сонирхолтой юм байна гэж ойлгодог. Яагаад гэхээр эрчүүдэд төрж буй тэр хүчтэй хүсэл, дур сонирхол эмэгтэй хүнд залуугийнх нь оюун ухаан, зүрх сэтгэл нь таалагдсан тэр үед буюу гурав дугаар үед бий болдог. Үүнтэй уялдаад бүсгүй залууг өөр шигээ санан “Энэ залуу миний оюун ухаан, зүрх сэтгэлд аль эрт татагдчихаад одоо биеийг минь хүсээд байгаа юм байна, хөөрхий минь, аргагүй аргагүй, одоо өгөхөөс, ийм олон зүйлд минь татагдсан амьтан надаас хаа холдоо аж” гэж ташаа ойлгодог.

11. Үерхэл бүр бүтэхгүй байж болно. Гэхдээ үерхэл бүрийг сургамж гэж ойлго. Учир нь үерхэл бүр биднийг заяаны ханиа олох аялалд бэлтгэж тэрхүү замыг богиносгож өгдөг. Үерхэл бүрийн дараа таны харвасан сум байныхаа голд улам ойртсоор байх болно. Үерхэл төгссөний дараа хэсэг хугацаанд түүндээ дүгнэлт хийх хэрэгтэй.

12. Эмэгтэй хүн эрчүүдийг өөрсөдтэйгөө ижил гэж боддог. Би тийм зүйл хүсдэг юм чинь энэ ч гэсэн адилхан байлгүй гэж бурууддаг. Улмаар өөрөө юу хүсэж байна түүнийгээ залуудаа өгдөг. Хариуд нь тэр зүйл нь эргээд ирнэ гэж итгэдэг. Учир нь эмэгтэйчүүд тэгж хариу барьдаг. Эрэгтэй хүн эмэгтэй хүний юу хүсэж буйг биелүүлбэл бүсгүй аймаар баярладаг. Яг үүн шигээ санаад эмэгтэй хүн эр хүний хүсэж буйг биелүүлэх гээд бурууддаг. Эмэгтэй хүн эсрэг хүйстнээ сонирхоод эхлэхээр эр хүн өөрийгөө сонирхоод эхэлдэг. Жишээ нь бүсгүй залуугийн ярьж буйг анхааралтай сонсох юм бол залуу яриад л байна. Бүсгүй залуугийн хүсэж буй зүйлийг нь биелүүлээд л байх юм бол бүсгүйгээ өөр юу хийж болохыг залуу хэлж өгсөөр байна.

13. Хүссэн зүйл нь гүйцэлдэж байвал эмэгтэй хүн сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ эмэгтэй хүний хүссэн болгоныг биелүүлнэ гэж байхгүй. Эрчүүд эмэгтэйчүүдийн хүслийг гүйцэлдүүлж амжихгүй. “Алтан загасны үлгэр”-ийн шуналт эмгэнийг санаж байгаа биз дээ? Эмэгтэй хүний хүсэл хязгааргүй. Тэд хэзээ ч бүтэхгүй зүйлийг ч хүсэж чадна. Өөрсдөө ч түүнийгээ мэддэг. Гэхдээ тэд юу ч гэсэн хэлээд үзье, биелчих ч юм билүү гэж боддог. Тиймээс эрчүүд минь тэр болгонд бүү ач холбогдол өг. Учир нь тэд зүгээр л сэтгэгдлээ хуваалцаж байгаа болохоос яг тэр хэлсэн зүйлийг нь гүйцэлдүүлэхгүй бол саллаа гэсэн үг биш. Харин биелүүлэхэд амархан зүйл хүсээд байхад түүнийг нь биелүүлэхгүй бол бүсгүйчүүл гомддог.

14. Ухаалаг эмэгтэйчүүд залуутай биеийн секс хийхийн өмнө сэтгэлийн секс хийхийг хүсдэг. Харин эрчүүд биеийн сексийг түрүүлж хийхийг хүсдэг. Тэд биеийн секс хийсний дараа сэтгэлийн секс хийхийг хүсэхгүй байх нь элбэг. Харин эмэгтэйчүүдийн дийлэнх олонх нь биеийн секс хийсний дараа сэтгэлийн секс хийх буюу залуугаа таньж мэдэж, таалагдвал үерхэх хүсэлтэй байдаг. Тиймээс биеийн секс хийсний дараа ч гэсэн сэтгэлийн секс хийж, сэтгэл зүрхээ хуваалцахыг хүсдэг болсон тэр үе хүртэл нь хүсээд байгаа биеийн сексийг нь залууст өгөөд дэмий дээ.

15. Бүсгүй утасныхаа дугаарыг таалагдсан залуудаа өгөх нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй үйлдэл огтоос биш л дээ. Гэхдээ асуулгаж байж өгөх нь залууст таалагддаг.

16. Бүсгүй залуугийн санал болгож буй зүйлийг хүлээн авах нь залууд маш их таалагддаг. “Би чадаж байна” гэж бодох нь эрэгтэй хүнд ямар сайхан мэдрэмжийг төрүүлдгийг эмэгтэйчүүд төсөөлдөггүй. Энэ мэдрэмжийг мэдрэх тусам залууд бүсгүйг улам сайн таньж мэдэх хүсэл төрдөг. Бүсгүйдээ хүлээн зөвшөөрөгдөх нь залуугийн бүсгүйгээ сонирхох, цаашилбал түүнийг хайрлах хайр ургах хөрс шороо болдог.

17. Эр хүн эмэгтэй хүнийг идэвхтэйгээр сонирхож байх үедээ бүсгүйгээ яаж баярлуулах тухай бодож, төлөвлөсөн байдаг. Залуу цэцэг захиалж, бүсгүйгээ хааш нь аваачихаа тогтож, зоогийн газар ширээ захиалжээ. Энэ бүхэнд бүсгүй нь баярлана гэдгийг мэдэж байгаа болохоор бүр ч их идэвхтэй сонирхдог. Учир нь бүсгүй нь баярлана гэдгийг урьдаас мэдэж байгаа нь түүнийг өөртөө итгэлтэй болгодог. Бүсгүйчүүл яагаад “юу хийхээ мэддэг эр хүнд дуртай” гэж хэлдгийн шалтгаан энэ. 

18. Эрчүүд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар тоогдож, бүсгүйн хайрыг хүртэх тэр амжилтад хүрэхийг хүсдэг. Эрчүүд амжилттай байх дуртай гэдгийг үргэлж сана. Тиймээс бүсгүйчүүлдээ зөвлөхөд эрчүүд аливаа юмыг сайн хийсэн бол магт. Сайшаа. Хийсэн зүйл нь тийм ч амжилттай болоогүй ч дараагийн удаа амжилттай хийх тэрхүү нөхцөл бололцоог бүрдүүл.

19. Эмэгтэй нь эрэгтэйгээ илүү сонирхвол залуу өөрт байгаа сайн чанаруудаа ил гаргахгүй. Тийм сайн чанарууд өөрт нь байдаг гэдгийг ч олж мэдэх ч үгүй. 

20. Залуугаа хүлээн зөвшөөрөх буюу түүнд итгэх, талархах нь эмэгтэй хүний зүгээс эр хүнд барьж буй маш том бэлэг юм. Түүнийх нь хариуд залуу нь итгэлийг нь алдахгүй зүтгэх, идэвхтэйгээр сонирхох нь залуугийн зүгээс бүсгүйдээ барьж буй том бэлэг болно.

21. Бүсгүй залуугаас тусламж эрж байна гэдэг чинь бүсгүй залууд итгэж байна гэсэн үг. Бас “Энэ залуу надад тусалж чадна” гэдгийг хүлээн зөвшөөрч байна хэмээн ойлгож болно. Залуудаа “Чи намайг аз жаргалтай байлгаж чадна” гэж хэлж байгаатай агаар нэг. Өөрт нь итгэж, өөрийг нь хүлээн зөвшөөрсөн бүсгүйд эрчүүд яагаад татагддаг гэхээр тэд бүсгүйгээ аз жаргалтай байлгаж чадаж байгаагаа мэдрэхээрээ маш их сэтгэлийн таашаалыг мэдэрдэг. Улмаар бүсгүйгээ баярлуулах өөр юу байж болох бол гэж боддог. Эрэл хайгуул хийдэг. Бүсгүйгээ судалдаг. Сонирхдог. Яагаад гэхээр, залуу амжилттай байхыг хүсэж байна. Залуу хаана амжилттай байна тэндээ үлдэнэ.

22. Эр хүн амжилттай байж чадна. Гэхдээ амжилтыг ганцаараа мэдрэх нь түүнд ямар ч кайфгүй. Хэн нэгэнтэй амжилтаа хуваалцаж түүнээсээ “Мундаг шүү” гэдэг магтаалыг сонсохыг хүсдэг. Мундаг гэдгээ мэддэггүйдээ биш л дээ. Мундаг гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг. Гэвч энэ нь түүнд таашаалыг өгдөггүй. Мундаг гэдгээ мэдэж байгаа ч гэсэн тэр тухайгаа хэлүүлэх нь эрчүүдэд маш сайхан сэтгэгдлийг төрүүлдэг. Ээжүүд хүүгээрээ ямар нэг юм хийлгэхдээ эсвэл хүү нь санаачилгаараа нэг юм хийхэд “Миний хүү чинь ямар мундаг юм бэ? За тэгчих, ингэчих” гэдэг дээ. Тэрэнд нь урамшаад, онгироод хийсэн зүйлээ дахин дахин хийх гээд л эсвэл хийхгүй гэж байснаа хийгээд л бүр сүүлдээ боль гэж байж болиулдаг шүү дээ. Эрчүүд хүүхэд шиг зантайдаа биш угаасаа, цаанаасаа, байгалиасаа магтуулах дуртай хүмүүс юм.

23. Эрчүүд секс хийхийг хүсдэг нь гэм биш зан. Тиймээс залуу бүсгүйгээсээ секс хийхийг хүсэх, оролдох, энд тэндээс нь барьж, базалж, илэх зэрэгт уурлаж уцаарлалгүйгээр “Битгий” гэж хэлж сур. Бас “Хүсээд байгаа юмыг нь өгч орхиё, яршиг. Тэгвэл намайг улам илүү хайрлах биз. Тэгвэл намайг улам илүү сонирхох байх” буюу сексээр “дөнгөлье” гэж бодож секс хийж болохгүй ээ. Хоёулаа хүсэж байгаад хийвэл гоё биз дээ, тэр зүйлийг чинь. За залуу нь ч яах вэ, байнга хүсдэг юм байж. Гэтэл хүсээгүй байхдаа хийсэн ч гэсэн бүсгүйг өөртэй нь адилхан хүссэндээ секс хийж байна л гэж залуу бодно. Гэтэл бүсгүй “Улам илүү хайрлах” байх гэж бодоод секс хийчихсэн байдаг. Улмаар “Би чамайг л бодож өврөө нээсэн. Гэтэл чи ингэж байхдаа яах вэ дээ” гэх мэтээр хэрүүл уруул хийдэг. Энэ нь эрчүүдийн дургүйг хүргэдэг.

24. Танилцаад удаагүй байхдаа секс хийвэл эрчүүдэд гоё л доо. Удаан найралгүй, олон дахин хоолонд оруулж, кинонд урьж, бэлэг сэлт өгөлгүй дуртай зүйлээ авна гэдэг сайхан байлгүй яах вэ. Гэхдээ залуус тэр бүсгүйтэй урт хугацааны харилцаа үүсгэдэггүй. Тэд бүсгүйг хэзээ ч найз охин, эхнэр болох эмэгтэй байна гэж хүлээж авахгүй. Ийм болохоор ухаалаг эмэгтэйчүүд залуугаа бүрэн таньтлаа секс хийдэггүй. Тиймээс секс хийхгүй удаад байгаа эмэгтэйг ойлгож, хүлээцтэй байх хэрэгтэй.

25. Эр хүн бүсгүйг уурлах, сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлэхэд асуудлыг өөрөө удирдан зохицуулахын оронд шууд бууж өгч бүсгүйгээ яамаар байгааг асуучихдаг. Энэ үед эмэгтэй хүн “Би яаж мэддэгийн”, “Одоо би төлөвлөх ёстой юу, тэ?!” гэж хариулдаг. Эмэгтэй хүн төлөвлөгөө гаргахад буруу зүйл байхгүй ч тэрбээр бүх зүйлд бүрэн хариуцлага хүлээж, санаа зовохыг хүсдэггүй. Гэтэл эрчүүд “Юу болох нь хамаа алга. Бүсгүй маань л сэтгэл хангалуун байвал боллоо. Юу хий гэснийг нь л хийе” гэж боддог. Залуу бүсгүйнхээ юу хүсэж байгааг нь мэдэж авах бус хийх гэж буй зүйлдээ татан оруулж, сонирхлыг нь өдөөж чадвал бүсгүйд таалагдана гэдгийг мэдээгүй байж.

26. Эр хүний мэддэг, хийж чаддаг ямар нэг зүйлийнх нь хэрэгцээ хэн нэгэнд гарсныг мэдэх юм бол юу хийж чаддагаа сурталчлах бүхий л боломжийг эрэлхийлнэ. Бас ашиглана. Энэ нь бүсгүй хүнтэй болзож байхад ч гэсэн үйлчилсэн хэвээр байдаг. Түүний зорилго бол бүсгүйдээ тохирох хүн гэдгийг ойлгуулах, түүнийг аз жаргалтай байлгаж чадах хүн гэдгээ мэдрүүлэх явдал юм. Эрчүүд түүнийгээ яриагаараа илэрхийлдэг. Эрчүүд давамгайлан ярьснаараа бүсгүйнхээ сонирхлыг унтрааж байна гэж боддоггүй.

27. Эрчүүдийн хувьд эхний хэдэн болзоо бол ажилд орох ярилцлагад орж байгаатай агаар нэгэн буй. Тэрбээр бүсгүйд “Надтай үерхээ. Би чамайг жаргаана” гэдгээ итгүүлэхийн тулд өөрийгөө магтан баахан чалчдаг. Ажилд орох ярилцлагад орж байж ярилцлага авч байгаа хүнээсээ асуулт асуух нь хамгийн тэнэг байтугай байж болохгүй зүйл гэж эрчүүд үздэг. Ажилд орох гэж буй газрынхаа тухай олон асуулт асуугаад байвал ярилцлага хийж буй хүн уурлахаас гадна ажилд авахгүй ч байж мэднэ гэж тэд боддог.

28. Магтаал бүхэн сайхан. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд магтаалын үг шууд тэдэн лүү чиглэсэн, хувийн шинж чанарыг нь дөвийлгөсөн байвал илүү таалагддаг. Харин эрчүүд энэ чухал зүйлийг нэг их анзаардаггүй. Магадгүй тэд хийсэн зүйлээ магтуулахыг хүсдэг болохоор эмэгтэйчүүдийг өөрсөд шигээ санан бүсгүйгээ улам их баярлуулж болох байсан боломжоо алддаг байж болох юм. Бүсгүй хүнд магтаал хэлэхдээ түүний хийсэн зүйлд нь бус тийм гайхамшигтай зүйл хийсэн хүнийг магтах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүсгүйгээ шууд магт.

зураг
 

29. Дотно харьцаанд орно гэдэг нь зөвхөн секс хийхийн нэр биш юм. Хүнд хэцүү цаг үед ямар ааш араншин гаргадгаа, муу талуудаа ил болгосны дараа цаашид үерхсээр байх эсэхээ мэдэхийн тулд сэтгэлзүйн дотно харьцаанд орохыг бас хамаатуулан ойлгох учиртай.

30. Хүмүүсийн харц, яриаг үл тоон баруун солгойгүй болз. Амьдралынхаа ихэнх хугацааг хамтдаа өнгөрүүлэх хамтрагчаа сонгох гэж байгаа та олон сонголтоос л зөвийг сонгоно. Эцэст нь та л аз жаргалтай байх учиртай. Тиймээс, дэл сул яриаг бүү тоо. Тэгээд ч болзоо гэдэг нь секс гэсэн үг биш.

MPlus аппликэйшнээс Эсрэг Хүйстнээ Найрах Нууц номын дижитал болон аудио хувилбарыг худалдан авах бол ЭНД дарна уу.

Номын фэйсбүүк хуудас: https://www.facebook.com

Номын вэбсайт: http://nairahnuuts.mplus.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.